Бритни Спирсийн видео клипүүдээс сэдэвлэсэн поп-ап музей нээгдэнэ

"The Zone"

Поп хөгжмийн амьд домог болсон дуучин Бритни Спирсийн үнэнч шүтэн бишрэгчид энд байна уу? "Байна" гэж хариулсан хүн бүхэнд нэгэн гайхалтай мэдээг дуулгаж байна! Тодруулбал дуучин бүсгүйн хамгийн алдартай видео клипүүдэд зориулсан поп-ап музей Лос-Анжелес хотод тун удахгүй нээгдэхээр болжээ.

"The Zone" нэртэй энэхүү музей нь нийт 2,787 м2 талбайтай бөгөөд дотроо "Baby One More Time", "Oops... I Did It Again", "Toxic", "Circus" болон түүний бусад хит дууны видео клипний декорацыг дахин босгожээ.

Үүнээс гадна поп-ап музейд хүрэлцэн ирсэн шүтэн бишрэгчид "Britney Army", "Work Bitch", "The Zone Collection", "Britney Bitch", "Pride Collection" гэсэн таван төрлийн цуглуулгаас Бритнитэй холбогдолтой бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

"The Zone" поп-ап музей 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр олон нийтэд нээгдэнэ. Харин шүтэн бишрэгчид хайртай дуучныхаа клипүүдэд өөрийн биеэр орж үзэхийг хүсвэл өнөөдрөөс эхлэн тасалбараа захиалж болно.

Buro.Mongolia

2019-11-01, 17:00

  • Зураг: