Сүүлийн 15 жил завсарласан сэтгүүл дахин хэвлэгдэн гарлаа
Загвар, урлаг соёл, дуу хөгжмийн алдарт The Face сэтгүүл 15 жилийн турш үйл ажиллагаагаа завсарласны эцэст дахин хэвлэгдэн гарч эхэллээ. Шинэчлэгдэн гарч буй шинэ дугаарын нүүрийг Их Британийн дуучин, жүжигчин Харри Стайлз, Косовогоос гаралтай дуучин Дуа Липа, Америкийн рэппер Tyler the Creator ба Испанийн дуучин Rosalia нар чимсэн байна.
The Face сэтгүүлийг өмнө нь Pop сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан Дэн Флауэр болон i-D, Dazed, W Magazine, The Guardian ба Esquire зэрэг хэвлэлүүдэд ажиллаж байсан туршлагатай Стюарт Брумфитт нар дахин хэвлэн гаргаж байгаа юм.
"Уншигчид маань сэтгүүлийг уншаад өнгөрсөн үеийг дурсан санаасай гэж хүсээгүй учраас маш орчин үеийн байлгахыг хичээсэн" хэмээн тэд шинэ бүтээлийнхээ талаар хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт