Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө
Дуучин Соланж "бэлтгэл ажил удааширсан" гэх шалтгааны улмаас энэ жилийн Coachella хөгжмийн наадам дээр дуулахаа больсон байна. Дуучин бүсгүй энэ тухайгаа хөгжмийн наадмын нээлтээс долоо хоногийн өмнө мэдэгджээ.
Тэрээр албан ёсны мэдэгдэлдээ эцсийн мөчид тоглолтоо цуцалсандаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж, ирээдүйд тус наадмын тайзнаа дуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ жил Coachella хөгжмийн наадам Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 12-14 болон 19-21 өдрүүдэд зохион байгуулагдана. Наадмын тайзнаа Ариана Гранде, Childish Gambino, Жанель Монэ, Андерсон Пак, Tame Impala, Kid Cudi, Aphex Twin зэрэг уран бүтээлчид тоглох болно. Мөн саяхан Канье Уэст сүмийн найрал дуучдаас бүрдсэн Sunday Service нэртэй төслийн хамтаар Coachella-д оролцох болсон нь батлагдсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт