Энни Лейбовицийн хөрөг зургийн үзэсгэлэн Миланд нээгдэнэ

Домогт “Women” төслийн үргэлжлэл

“Women: New Portraits” үзэсгэлэнд Энни Лейбовицийн сүүлийн 15 жилийн хугацаанд авсан эмэгтэйчүүдийн хөрөг зургууд дэлгэгдэнэ

Гэрэл зурагчин Энни Лейбовиц анх 1999 онд Сьюзен Зонтагтай хамтарч "Women" нэртэй дан эмэгтэйчүүдийн хөргөөс бүрдсэн ном гаргасан юм. Тэгвэл одоо Миланд нээгдэх гэж буй энэхүү үзэсгэлэн нь 20 жилийн тэртээ гарч байсан төслийн үргэлжлэл болж байна. "Women: New Portraits" үзэсгэлэнд Адель, Патти Смит, Серена Уильямс, Глория Стайнем, Эми Шумер, Миучча Прада нарын хөрөг болон Лейбовицийн бусад бүтээлүүд дэлгэгдэнэ.

"Women: New Portraits" үзэсгэлэн энэ баасан гарагт буюу есдүгээр сарын 9-нд нээлтээ хийх ба аравдугаар сарын 2-нд бууна.

 

Buro.Mongolia

2016-09-08, 09:00

  • Зураг: