Sotheby's дуудлага худалдааны компани Фрида Калогийн 1929 онд зурсан Niña con collar зургийг олсон байна
Niña con collar буюу "Хүзүүний зүүлттэй охин" зургийг Фрида Кало 1929 онд, 22 настайдаа зурж байжээ. Энэхүү бүтээл нь мексикийн алдарт зураачийн хамгийн анхны ажлуудын нэг юм. Урлаг судлаачид энэ бүтээлийг оршин тогтнож байсныг архивын хадгалагдаж үлдсэн зургуудаас олж мэдсэн ч устсан хэмээн үзэж байв. Тэгвэл саяхан Sotheby's дуудлага худалдааны компани уг зургийг олжээ. Niña con collar зургийг Фридагийн нөхөр, улс төрч, зураач Диего Ривера, зураач бүсгүйг амьдралынх сүүлийн мөчүүдэд харж хандаж байсан эмэгтэйд бэлэглэсэн байжээ. Харин үүнээс хойш энэхүү зураг нь хувийн цуглуулгуудад байсан аж.
Одоо Sotheby's Niña con collar зургийг дуудлага худалдаанд оролцуулахаар зэхэж байна. Тэдний үзэж буйгаар бол энэ зураг нь Фрида Калогийн 1939 онд зурсан "Two Nudes in the Forest" бүтээлээс ч илүү үнэд хүрэх гэнэ. Уг зураг нь 2016 оны хавар Christie's дуудлага худалдаанд найман сая долларын үнэ хүрсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт