Удаан хүлээлгэсэн цомог удахгүй бэлэн болох бололтой
Hypebeast вебсайт рэппер Канье Уэстийн Жексон Хоул гэх жижиг хотод авахуулсан шинэ зургуудыг нийтэлсэн байна. Вайоминг мужийн энэхүү хотод Канье Уэстийн шинэ цомгийнхоо ажлыг хийж буй студи байрладаг аж. Хэрэв Jay-Z-тэй хамтарсан "Watch the Throne" бүтээлийг тооцвол уг цомог нь түүний ес дэх цомог болох юм.
Канье Уэстээс гадна, эдгээр зургуудад Трэвис Скотт, Wheezy, Майк Дин, А$AP Bari, King Louie, The Dream, Kid Cudi зэрэг алдартай уран бүтээлчид харагдаж байгаа юм. Тэд бүгд Канье Уэстэд шинэ цомгоо бичихэд нь тусалж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.
Хамгийн сүүлд рэппер "The Life of Pablo" нэртэй цомгоо 2016 онд гаргаж байсан гэдгийг та санаж байгаа биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт