Цюрих хотноо
Карл Лагерфельд суут загвар зохион бүтээгчээс гадна гэрэл зургийн авьяасаараа танигдсан нэгэн байсан билээ. "Ор мөргүй алга болох тэрхүү мөчийг үлдээж авч чаддаг учир гэрэл зурагт би дурласан" хэмээн тэрээр гэрэл зурагт яагаад дуртайгаа тайлбарласан байдаг. Тэгвэл Швейцарын Цюрих хот дахь Gmurzynska галерей түүний дарсан гэрэл зургийг дэлгэсэн "Карл Лагерфельдид хүндэтгэл үзүүлэх нь ба түүний гэрэл зурагтай өнгөрүүлсэн 30 жил" хэмээх үзэсгэлэнг нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд Николь Кидман, Кара Делевинь, Линда Евангелиста болон бусад алдартнуудын хөрөг зураг, street style гэрэл зураг, уран сайхны гэрэл зураг гээд 1996 оноос хойших уран бүтээлүүдийг дэлгэжээ. Карл Лагерфельд болон Gmurzynska галерей нар сүүлийн 30 жилийн турш хамтран ажилласан ба галерейн захирал Матиас Расторфер Карлыг амьдралдаа уулзаж байсан хамгийн мэдлэгтэй төдийгүй хамгийн бүтээлч, суут нэгэн хэмээн тодотгосон байдаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт