Олон мянган долларын үнээр Fyre Festival хөгжмийн наадмын тасалбар худалдан авсан хүмүүс хөгжим, хоол унд, байрлах газаргүй хоцорчээ
Рэпер Ja Rule, бизнесмен Билли МакФарленд нарын зохион байгуулсан Fyre Festival хөгжмийн наадам энэ оны хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг боллоо. Coachella-тай харьцуулбал илүү тансаг зэрэглэлийн, загварлаг хувилбар болно хэмээн зарлагдсан уг наадам нь $450-$12,000 долларын үнэтэй тасалбар худалдаанд гаргаснаараа онцлог болсон юм. Зохион байгуулагчид хамгийн үнэтэй тасалбартаа VIP арал дээрх хувийн байшин дагалдуулна гэх амлалт өгснөөр ийм өндөр үнэ хэлсэн байж. Тэд мөн тус наадмын тайзнаа Blink-182, G.O.O.D. Music болон Major Lazer зэрэг уран бүтээлчид гарахыг зарлажээ. Түүгээр ч барахгүй Бахамын арлууд дээр зохион байгуулагдах Fyre Festival-ийг Белла Хадид, Эмили Ратайковски гэх алдартнууд Instagram ба Youtube хуудсаар дамжуулан сурталчилж, олны сонирхлыг татсан байсан юм. New Yorker сэтгүүлийн мэдээлснээр Fyre Festival хөгжмийн наадмын бүх тасалбар борлуулагдаж дууссан байж.
Харамсалтай нь бүх зүйл асар том бүтэлгүйтэл болон хувирч, тасалбар худалдан авсан хүмүүс сэтгэл дундуур хоцорлоо. Дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн тавдугаар сарын эх хүртэл зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан энэхүү хөгжмийн наадамд хүрэлцэн ирэхэд арал дээр уран бүтээлчид, орон байр, тэр ч бүү хэл хоол унд ч байгаагүй байна.
Хөгжмийн наадмын зочдыг дэлхийн хамгийн шилдэг тогоочдын хоол хүлээж байх ёстой байсан ч, үүний оронд тэд ердөө л бяслагтай талх олж харсан гэнэ. Зочдын ачааг нэг чингэлэгт бөөнд нь овоолж, харин тансаг зэрэглэлийн өрөөний оронд гудас дэвссэн, бүрэн гүйцэд засаагүй майхан бэлдсэн байжээ. Хүрэлцэн ирсэн хүмүүс аргаа барж, зохион байгуулагчидтай холбогдох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Гэхдээ тэд удалгүй хөгжмийн наадам цуцлагдсаныг олж мэдэн, арга хэмжээ өөр өдөр зохион байгуулагдах болсон талаарх захидал хүлээн авчээ.
Түүнчлэн Бахамын арлуудын аялал жуулчлалын сайд мэдэгдэл хийж, бүх бурууг зохион байгуулагчдад тохсон байна.
Одоогоор Ja Rule, Билли МакФарленд нар хүмүүсээс уучлалт гуйж, Fyre Festival наадмыг 2018 онд дахин зохион байгуулахаа мэдэгдсэн байна. Мэдээж энэ жил тасалбар авч, сэтгэл санаагаар хохирсон хүмүүс дараа жилийн тус наадамд үнэгүй оролцох эрх хүртэх аж.
Early report is that many of the tents aren't assembled. Here's their tropical private island owned by Escobar! #FyreFestival pic.twitter.com/TNzBDbNAUJ
— FyreFestivalFraud (@FyreFraud) April 27, 2017
Lastly, the luxury General Store was conveniently placed next to the luxury shipping container full of luxury boxes. Chips? #fyrefestival pic.twitter.com/JzEqp8bXfq
— William N. Finley IV (@WNFIV) April 30, 2017
The dinner that @fyrefestival promised us was catered by Steven Starr is literally bread, cheese, and salad with dressing. #fyrefestival pic.twitter.com/I8d0UlSNbd
— Tr3vor (@trev4president) April 28, 2017
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт