Луврын музейн бүтээлүүдтэй онлайнаар үнэ төлбөргүй танилцах боломж нээгдлээ

Парис хотын Луврын музейд хадгалагддаг түүхэн дурсгалт бүтээлүүдтэй виртуалаар үнэгүй танилцах боломж нээгдэж судлаачид болон урлаг сонирхогчдыг баярлуулсан үйл явдал тохиогоод байна. Архив руу нэвтрэхдээ компьютер, таблет болон гар утсаа ашиглаж болохын сацуу вебсайт дээр байрлах газрын зургийн тусламжтай музейн өрөөнүүдээр дижитал аялал хийж боломжтой юм. "Түүхэндээ анх удаа Луврын музейд он удаан жил хадгалагдаж байгаа болон түр хугацаагаар тавигдсан бүхий л бүтээлүүдтэй гэрээсээ, үнэгүй танилцах боломж бүгдэд нээлттэй боллоо" хэмээн музейн ерөнхийлөгч  Жан-Люк Мартинес дурдлаа.

Иймээс цар тахал эхэлж улс орны хил гааль хаалттай байгаа энэ үед тус тохиргооны тусламжтай урлагийн бүтээлүүдтэй танилцах хүслээ дарж, өвчнөөс айлгүйгээр гэртээ тухлангаа алдарт Луврын музейгээр аялаарай.

 

 

Buro.Mongolia

2021-03-30, 17:07