Мэрайя Кэригийн "All I Want For Christmas Is You" дуу Billboard чартыг дахин тэргүүлж эхэллээ

25 жилийн өмнө гарсан супер хит дуу

Дуучин Мэрайя Кэригийн алдарт "All I Want For Christmas Is You" зул сарын дуу Billboard сэтгүүлийн Hot 100 чартыг дахин тэргүүлж эхэлжээ. Billboard сэтгүүл тус чартыг АНУ дахь онлайн борлуулалт, радио дамжуулалт, стриминг тавцангийн сонсолт дээр тулгуурлан гаргадаг байна.

Тэгвэл "All I Want For Christmas Is You" дуу нь энэ сарын байдлаар 45,6 сая удаа стрим хийгдэж, дижитал хэлбэрээр 27,000 хувь борлуулагдаж, 34 сая удаа радиогоор цацагджээ.

Эргэн сануулахад Мэрайя Кэригийн "All I Want For Christmas Is You" дуу нь анх 1994 онд танилцуулагдаж, тэр даруйдаа хит болж байсан юм. Үүнээс хойш энэхүү дууг маш олон уран бүтээлчид ковер хийж дуулсан байдаг.

Buro.Mongolia

2019-12-18, 10:00

  • Зураг: