Луврын музей энэхүү таталбар зургийг Леонардо да Винчи өөрөө зурсан болохыг баталлаа
Франц улсад Леонардо да Винчигийн алдарт "Мона Лиза" зургийн таталбар олдсон гэдгийг BBC олон улсын агентлаг мэдээллэжээ.
Энэхүү хувилбарт нүцгэн эмэгтэй дүрслэгдсэн байгаа ба домогт "Мона Лиза"-тай төстэй байрлал авсан байна. Гэхдээ толгойн байрлал, үс, болон инээмсэглэл нь алдарт зургаас ялгарч байгаа юм. Тухайлбал энэхүү таталбарт дүрслэгдсэн эмэгтэйн инээмсэглэл нь илүү тод харагдаж мөн үс нь долгиолсон байна. Урлагийн түүхчид энэхүү зургийг Monna Vanna гэж нэрлэжээ.
"Мона Лиза" зургийн таталбар нь Парис хотын хойд хэсэгт, Нонетт голын ойролцоо байрладаг Шантийи ордонд 1862 оноос эхлэн хадгалагдан ирсэн аж.
Луврын музейн судлаачид эхлээд энэхүү зургийг Леонардо да Винчигийн шавь нар зурсан гэж таамаглаж байсан ч эцэст нь домогт уран бүтээлч өөрөө зурсан болохыг судалгааны үр дүнд баталжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт