Шүтэн бишрэгчдэдээ дахин гэнэтийн бэлэг барилаа
Их Британийн алдарт Radiohead хамтлаг Youtube платформ дээр Pablo Honey (1993) цомгоос эхлээд Moon Shaped Pool (2016) хүртэлх энэ хугацаанд гаргасан бүх цомгоо өөрсдийн Youtube суваг дээр байршуулжээ. Өөрөөр хэлбэл тус хамтлагийн бүх цомгийг одоо үнэ төлбөргүй сонсох боломжтой болж байгаа юм.
Хамтлагийн гишүүд одоогийн байдлаар энэ шийдвэрийнхээ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Billboard сэтгүүл "Billboard 200" рейтингээ боловсруулахдаа стриминг тавцангийн сонсолт болон Youtube хандалтыг тооцоолох болсонтой холбогдуулан хамтлаг ийнхүү бүтээлүүдээ Youtube дээр байршуулсан байх магадлалтай ажээ. Эргэн сануулахад Radiohead хамтлаг өнгөрсөн зун нийт 18 цаг үргэлжлэх архивын дуунуудаа Youtube дээр цацаж байсан билээ. Ямартаа ч тэдэнд талархан, тус хамтлагийн дуунуудыг сонсоцгооё.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт