Италийн домогт уран зураач Рафаэлийн хоёр бүтээлийг Ватиканы музeйн Константины танхимаас олжээ.
Урлаг судлаачдын үзэж буйгаар эдгээр уран бүтээлүүдийг Рафаэль 1519 онд зурсан гэнэ. Түүнчлэн маш олон эрдэмтэд домогт уран бүтээлчийг 1520 онд таалал төгссөн гэж үздэг. Тэгэхээр эдгээр хоёр уран зураг нь түүний хамгийн сүүлчийн бүтээлүүд байх өндөр магадлалтай аж.
Эдгээр тосон зургууд дээр хоёр эмэгтэй хүний дүр зураг харагдаж байгаа юм. Мэргэжилтнүүд энэхүү зургуудыг хууль цааз ба нөхөрлөлийг илэрхийлж байгаа гэж үзжээ. Мөн тэд эдгээр уран зургуудыг Рафаэлийн бүтээл гэдгийг батлахын тулд хэт улаан, ба хэт ягаан туяа ашиглан зургийн техникийг нь судалсан байна.
"Энэхүү зургууд нь түүний бүтээсэн хамгийн сүүлийн бүтээлүүд гэдгийг олж мэдэх үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Би бараг л суут уран бүтээлчийг дэргэд минь байгаа мэт мэдэрсэн" гэж төслийн сэргээн засварлах багийн тэргүүн Фабио Пьячентини ярилаа.
Рафаэлийн хамгийн сүүлчийн уран зургуудыг Ватиканы музейн Константины танхимыг сэргээн засварлах явцад олжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт