Forbes сэтгүүл тодруулснаар
Саяхан америкийн Forbes сэтгүүл хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалт гаргалаа. Сүүлийн жилд 80 сая ам.долларын орлоготой ажилласан Роберт Дауни тэргүүн байранд бичигджээ
"Төмөр хүн" ба "Өшөө авагчид" киногоороо алдартай жүжигчин маань гурав дах жилдээ хамгийн орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр 2014 оны 6-р сараас 2015 оны 6-р сар хүртэл жилийн дотор 80 сая ам.доллар олжээ.
Уг жагсаалтын хоёрдугаар байранд 50 сая ам.долларын орлогоороо Жеки Чан орсон бол гуравдугаар байранд 47 сая ам.долларын орлого олсон Вин Дизель бичигдлээ. Дөрөвдүгээр байранд Брэдли Купер, тавт Адам Сандлер, харин зургаад Том Круз оржээ.
Өмнө нь Forbes сэтгүүлийн жагсаалтад зөвхөн холливүүдийн жүжигчид оролцдог байсан бол энэ жилээс гадаад жүжигчдийг мөн хамруулдаг болсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт