27 дах удаагийн SAG Awards буюу Screen Actor Guild Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Жүжигчдийн амжилт бүтээлийг үнэлдэг энэхүү хүндэт шагналын эздийг ямар нэгэн шүүгчдийн хороо бус харин 160,000 гаруй мэргэжил нэгт хамтран ажиллагсад нь тодруулдгаараа онцлогтой. Энэ жил цар тахалтай холбоотойгоор наадам улаан хивсний ёслолгүйгээр болж өнгөрсөн бөгөөд ялагчдын зарлал болон талархлын үгсийг урьдчилан видео хэлбэрээр бичжээ. Тиймээс ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид улаан хивсний гоёмсог төрхүүдээ гэр гэртээ бүрдүүлж цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд харуулсан юм. Жишээ нь жүжигчин Эмма Коррин Prada брэндийн цээж хэсэг нь торгон плиссе загварын даашинз өмсөж зоримог хэв маяг илэрхийлсэн бол Мария Бакалова Christian Dior-ийн харц булаам цэцгэн чимэглэлтэй урт гоёмсог даашинзаар гоёсон байна. Харин жүжигчин Керри Вашингтон лусын дагины төрх бүрдүүлэн бүтээлч байдлаараа бусдаас онцгойрлоо. Ингээд эдгээр болон бусад шилдэг төрхүүдийг хамтдаа харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт