Сара Жессика Паркер: “Sex and the City 3 гарахгүй”

Хүлээгээд ч хэрэггүй

Алдарт "Sex and the City" киноны гуравдугаар анги хийгдэнэ гэх цуурхал өнгөрсөн оноос хойш яригдаж, олон мянган шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан билээ. Тэгвэл Кэрри Брэдшоугийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жессика Паркер Extra вебсайтад өгсөн ярилцлагынхаа үеэр тус киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байсан ч одоо энэ төлөвлөгөө нь нурсан гэдгийг мэдэгдсэн юм.

Тэрээр "Sex and the City 3 гарахгүй. Бүх юм дууссан. Бид киноны үргэлжлэлийг хийхгүй. Миний үнэхээр урам хугарч байна. Уг нь бидэнд маш сэтгэл хөдлөм, гайхалтай, хөгжилтэй бөгөөд цаг үеээ олсон кино зохиол байсан юм. Энэ гайхалтай түүхийг үзэгчдэд хүргэж чадахгүй болсондоо үнэхээр сэтгэл дундуур байна" гэж ярьжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй яг ямар шалтгааны улмаас ийм шийдвэр гарсныг хэлээгүй байна.

Дэлхийн мянга, мянган бүсгүйчүүдийг зургаан жил байлдан дагуулсан "Sex and the City" цуврал 2004 онд өндөрлөсөн билээ. Тэгвэл ижил нэртэй бүрэн хэмжээний кино 2008 ба 2010 онд тус, тус нээлтээ хийж байсан юм. 

Buro.Mongolia

2017-10-03, 14:00

  • Зураг: