Гурван тэрбум удаа үзсэн
Өчигдөр Youtube суваг дээр хөгжмийн ертөнц дахь түүхэн үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал Пуэрто-Рико улсын дуучин Луис Фонси ба Daddy Yankee нарын "Despacito" дууны видео клипийг Youtube сувгаар гурван тэрбум гаруй удаа үзжээ. Ингэснээр "Despacito" дууны клип Youtube сувгийн хамгийн их үзэгчтэй видео болж, цоо шинэ рекордыг тогтоосон юм.
Өмнө нь энэхүү рекордыг Wiz Khalifa, Чарли Пут нарын "See You Again" дууны клип эзэмшдэг байсан билээ. Харин Өмнөд Солонгосын уран бүтээлч PSY-гийн "Gangnam Style" дуу таван жилийн турш Youtube сувгийн хамгийн их үзэгчтэй видеогоор өргөмжлөгддөг байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт