Хатан хаан II Элизабет, Диана гүнж болон бусад
Их Британийн хатан хааны гэр бүлийн амьдралын тухай өгүүлдэг "The Crown" цувралын дөрөвдүгээр улирал арваннэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийхээр болсон билээ. Энэ удаад цувралын гол дүрд Оливия Колман, Эмма Коррин, Жиллиан Андерсон зэрэг жүжигчид тоглосон байгаа. Тэгвэл саяхан цувралын сүүлчийн бүлгүүдэд хатан хааны гэр бүлийн гишүүдийн ахимаг насны хувилбаруудыг дэлгэцнээ амилуулах болсон жүжигчдийн нэрс тодорсон байна.
Одоогийн байдлаар Netflix цувралын тав дах улирлын зураг авалтыг дараа жил эхлүүлэхээ мэдэгдсэн юм. Тиймээс бид эдгээр жүжигчдийг хэр сайн хувирч, хэрхэн жүжиглэснийг хамгийн наанадаа 2021 онд л үзэх боломжтой болох юм.
Имельда Стонтон хатан хаан II Элизабетийн дүрд
"Vera Drake" киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан Английн жүжигчин Имельда Стонтон цувралын тав ба зургаадугаар улиралд хатан хааны дүрд тоглохоор болсон байна. Түүнийг бид "Харри Поттер" франчайзад хүн бүхний үзэн яддаг профессор Амбрижийн дүрээр нь илүү сайн мэдэх билээ.
Жонатан Прайс хунтайж Филиппийн дүрд
"Карибын тэнгисийн дээрэмчид" кино болон "Хаан ширээний тоглоом" цувралаараа алдартай Жонатан Прайс хатан хааны нөхөр, хунтайж Филиппийн дүрийг бүтээхээр болсон байна. Ингэснээр тэрээр мөн л "Хаан ширээний тоглоом"-д тоглож, "The Crown" цувралд хунтайж Филиппийн арай залуу хувилбарыг бүтээсэн Тобайас Мензисээс халааг нь авч байгаа юм.
Элизабет Дебики Диана гүнжийн дүрд
"The Crown" цувралын тав ба зургаадугаар улиралд "The Man from U.N.C.L.E.", "The Great Gatsby" зэрэг кинонуудад дүр бүтээж байсан жүжигчин Элизабет Дебики ард түмний хайртай Диана гүнжийн дүрд тоглохоор болжээ. Түүнээс өмнө энэ дүрийг Английн залуу жүжигчин Эмма Корин бүтээсэн билээ.
Лесли Мэнвилл Маргарет гүнжийн дүрд
"Phantom Thread" нэртэй түүхэн киногоороо Оскарын шагналд нэр дэвшсэн Английн алдарт жүжигчин Лесли Мэнвилл хатан хааны дүү Маргарет гүнжийг дэлгэцнээ амилуулах болно. Үүний өмнө хатан хааны "сахилгагүй" дүүгийн дүрийг Хелена Бонэм Картер бүтээсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт