Бодит явдлыг цувралын үйл явдалтай харьцуулцгаая
"The Crown" цуврал түүхэн үйл явдлыг маш бодитой харуулж чадсанаараа телевизийн шилдэг бүтээл болсон гэдэгтэй шүтэн бишрэгчид санал нийлэх биз ээ. Цувралын продюсерууд ч үзэгчдэд яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд Их Британийн хатан хааны гэр бүлийн тухай маш олон видео ба архивын материалуудыг судалсан байдаг. Сүүлд нь яг эдгээр мөчүүд "The Crown" цувралын торгон агшнууд болон дэлгэцэнд үлдсэн юм. Харин одоо "The Crown" цувралд гардаг хатан хаан II Элизабетийн зул сарын анхны мэндчилгээ, хунтайж Филиппийн Антарктид руу хийсэн аялал болон бусад олон үйл явдлууд бодит байдал дээр хэрхэн өрнөснийг харцгаая.
Хатан хаан II Элизабетийн 1957 онд хийсэн зул сарын анхны мэндчилгээ (шууд дамжуулалт)
Хатан хааны Гана улсад хийсэн айлчлал. "The Crown" цувралд харуулсан шиг II Элизабет үнэхээр тус улсын тэргүүнтэй бүжиглэсэн юм. Харамсалтай нь энэхүү онцгой мөч айлчлалын албан ёсны видеонд багтаагүй байна.
Хатан хааны нөхөр, хунтайж Филиппийн Антарктидад хийсэн айлчлал. Тэрбээр энэхүү аяллыг Britannia хөлөг онгоцоор хийсэн юм. Мөн видеонд хунтайж 1956 онд Мельбурнд айлчилж байгаа нь харагдана.
Маргарет гүнж ба гэрэл зурагчин Энтони Армстронг Жонс нарын хуримын ёслол (1960). Ёслолын ажиллагаа Букингемын ордон дахь Вестминстерийн сүмд болсон юм.
Хунтайж Чарльз анх удаа Гордонстоуны сургуульд элсэн орох гэж байна. Энэхүү сургуульд өмнө нь түүний эцэг хунтайж Филипп нэгэн цагт суралцаж байсан түүхтэй. Сонирхолтой нь хунтайж Чарльз Гордонстоунд суралцаж байсан цаг хугацаагаа өөрийнх нь амьдралын хамгийн муухай цаг мөч байсан хэмээн хожим нь хэлсэн юм. Тиймээс тэр өөрийн хүүхдүүдийг Итоны коллежид сургана гэж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт