Жүжигчин Кристен Белл шинэ "Gossip Girl" цувралд дахин "Ховч охины" дууг оруулна

Тэрээр өмнө нь тус цувралын зургаан бүлэгт дуу оруулсан юм

Одоогоос 12 жилийн өмнө CW сувгаар анх гарч байсан алдарт "Gossip Girl" цуврал шинэчлэгдэн хийгдэж, HBO Max стриминг тавцангаар цацагдах болсныг бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо анхны "Gossip Girl" цувралд нууцлаг "Ховч охины" дууг оруулж, үйл явдлын хүүрнэгчийн үүргийг гүйцэтгэж байсан жүжигчин Кристен Белл шинэ төсөлд эргэн нэгдэх нь тодорхой боллоо.

"Кристен Белл үргэлж 'Ховч охины' дуу хоолойг оруулж ирсэн бөгөөд тэрээр цаашид ч энэ дүрдээ тоглох болно" гэж төслийн продюсерууд албан ёсны мэдэгдэлдээ онцолсон байна. The Hollywood Reporter-ын мэдэгдсэнээр жүжигчин Кристен Белл анхны "Gossip Girl" цувралд бүхэл бүтэн зургаан улирлын турш энэ дуу хоолойг оруулж ирсэн гэжээ.

Эргэн сануулахад шинэ төслийн үйл явдал анхны "Gossip Girl" цувралын төгсгөлөөс найман жилийн дараа өрнөх бөгөөд Нью-Йоркийн шинэ үеийнхэн дээр төвлөрч, олон нийтийн сүлжээний шинэ эринийг илүү дэлгэрэнгүй харуулах юм.

HBO Max стриминг тавцан 2020 оны тавдугаар сард 14,99 ам.долларын (нэг сарын төлбөр) үнэтэйгээр хэрэглэгчдэд хүрэх болно.

Buro.Mongolia

2019-11-08, 17:20

  • Зураг: