Алтан Бөмбөрцөг 2017: Алдартнуудын зүүсэн үнэт эдлэл ба бугуйн цаг

Шилдэг брэндүүдийн супер бүтээлүүд

Өчигдөр зохион байгуулагдсан Алтан Бөмбөрцөг 2017 шагнал гардуулах ёслол зөвхөн гайхалтай даашинз, төгс нүүр будалт хөгжилтэй мөчүүд гэлтгүй мөн зах зээл дээрх хамгийн тансаг, нүд гялбам үнэт эдлэл ба бугуйн цагуудаар дүүрэн байлаа

Алтан Бөмбөрцөг наадмын 74 дэх удаагийн  ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн алдартнууд бүгд дэлхийд нэртэй брэндүүд ба бие даасан дизайнеруудын урласан тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, бугуйн цагаар өөрсдийгөө чимсэн байлаа. Нүд булаам сайхан хийцтэй, уулга алдам, гялалзсан эдлэлүүдээр дүүрсэн шагнал гардуулах ёслол дээр өнгөрсөн 2016 онд тренд болсон чокер зүүлт, гав хэлбэрийн ээмэг, том үнэт чулуун унжлагатай зүүлт, өргөн бугуйвч, бөгж болон нарийн хийцтэй бугуйн цагууд үзэгдлээ. Forbes сэтгүүлийн мэдэгдэж буйгаар энэ жилийн улаан хивсэн дээр нийт гурван сая гаруй долларын үнэтэй Harry Winston брэндийн үнэт эдлэлүүд гарсан байна. Үнэт эдлэлийн Piaget, Tiffany & Co. ордоны бүтээлүүд мөн алдартнуудын тэргүүн зэргийн сонголт болжээ.

Ёслолын ажиллагаанд шагнал гардуулсан Дрю Берримор 2.5 сая долларын үнэт эдлэлээр гоёсон бол "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд нэр дэвшсэн жүжигчин Мэрил Стрип Harry Winston ордоны 13.62 каратын шар очир-эрдэнэ чулуутай ээмэг зүүсэн байлаа. Харин Piaget брэндийн албан ёсны олон улсын төлөөлөгчид болох Жессика Честейн, Райан Рейнольдс нар Piaget брэндийг сонгосонд гайхах зүйл байсангүй. Жессика 18 каратын цагаан алтан гинжтэй 265 ширхэг очир-эрдэнэ чулуунаас бүрдсэн хүзүүний зүүлт, харин Райан 18 каратын ягаан алтан суурьтай 38 мм хэмжээтэй Piaget Altiplano бугуйн цагийг сонгожээ. Цаашилбал Жаклин Кеннедигийн дүрийг гаргасан жүжигчин Натали Портман Tiffany & Co. брэндийн очир-эрдэнэ ээмэг, бөгж, бугуйвчны хослол зүүсэн бол, мюзикл ба инээдмийн төрөлд "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн Эмма Стоун мөн адил Tiffany-гийн хуучны очир-эрдэнэ хүзүүний зүүлт, ээмэг, бөгжөөр гангарсан байлаа.

Блейк Лайвли, Lorraine Schwartz
Райан Рейнольдс, Piaget Altiplano 38mm бугуйн цаг
Сиенна Миллер, Tiffany & Co.
Сиенна Миллер Tiffany & Co.
Изабель Хупперт, Repossi

Эдди Редмэйн, OMEGA Speedmaster Moonwatch Professional Chronograph бугуйн цаг

Трейси Эллис Росс, Noudar, L'Dezen, Yeprem ба Kavant & Sharart
Эми Адамс, Cartier
Жессика Честейн, Piaget
Гал Гадот, Tiffany & Co.
10. Кристиан Слэйтер, Harry Winston Midnight Retrograde Second Automatic 42mm бугуйн цаг
Крисси Тейген, Lorraine Schwartz
Жессика Бил, Neil Lane
Зои Салдана, Bulgari
Мэтт Даймон, Piaget Altiplano 40mm бугуйн цаг
Кристен Белл, Harry Winston
Николь Кидман, Fred Leighton
Наоми Харрис, Tiffany & Co.
Натали Портман, Tiffany & Co.
Натали Портман, Tiffany & Co.
Мэнди Мур, Neil Lane
Рами Малек, Montblanc Heritage Chronométrie Automatic бугуйн цаг
Оливия Калпо, Lorraine Schwartz
Эмма Стоун, Tiffany & Co.
Приянка Чопра, Lorraine Schwartz
Риз Уизерспун, Tiffany & Co.
Рут Негга, Fred Leighton бугуйвч
София Вергара, Lorraine Schwartz
Бри Ларсон, Forevermark Diamonds
Лили Колинз, Harry Winston
Дрю Берримор, Harry Winston

Ө.Тодгэрэл

2017-01-10, 14:00