Архитектурын зарчим: Шинэ Archi Dior үнэт эдлэлийн цуглуулга

Цагаан алт, ягаан алт, очир эрдэнэ

Виктуар де Кастелланы бүтээсэн шинэ Archi Dior цуглуулга тус брэндийн үүсгэн байгуулагч Кристиан Диорын алдарт загваруудад зориулагдсан байна

"Кристиан Диор алдарт даашинзуудаа урлахдаа яг л архитектор шиг сэтгэж, ажилладаг байсан. Би ч бас энэ удаагийнхаа цуглуулгыг ижилхэн зарчмаар бүтээлээ. Би үнэт эдлэлүүдээ даавуугаар загварчилж байгаа мэт төсөөлж, нугалаас ба хуниас гэх зэрэг нарийн элементүүдийг дизайндаа оруулсан" хэмээн Dior ордны үнэт эдлэлийн тэргүүн дархан Виктуар де Кастеллан ярьлаа.

Шинэ цуглуулгын үнэт эдлэлүүдийг сайтар ажиглавал Виктуарын хэлсэн үгс бүр ч илүү ойлгомжтой болж ирнэ. Алт ба очир эрдэнээр хийгдсэн бөгж, ээмэг ба зүүлт нь Dior-ын домогт хүрмийн хөвөө зах дахь хуниасыг санагдуулна. Брэндийн чадварлаг дархан архитектурын үндсэн зарчмууд дээр суурилсан үнэт эдлэлүүдийн ачаар Кристиан Диорын загваруудын утга санааг тун гарамгай илэрхийлжээ.

Buro.Mongolia

2016-08-02, 11:00

  • Зураг: