Cartier-ын очир эрдэнийн ховсдолт

Шинэлэг, Сэтгэл татам

Cartier шинэ бүтээл болох Hypnose нэртэй эмэгтэй цагаа жил бүр зохиогддог үнэт цагны SIHH үзэсгэлэнд танилцуулах гэж байна

Cartier яагаад шинэ бүтээлээ ийнхүү нэрлэх болсны учир амархан тайлагдлаа. Цагийг анх харахад л тэр ер бусын гялбаагаар таны нүдийг гэрэлтүүлэх болно. Цагны нүүр хэсгийг 11 эгнээ очир эрдэнээр бүрсэн ба зах руу нь илүү том алмаз шигтгэж өгчээ. Цаг уруу удаан харж буй хүн очир эрдэнээс үүсэх ер бусын гоёмсог гялбаанд сэтгэл алдрах биз ээ. Цагны дунд орших хар лакан зураас гялбааг улам хурц, тод болгож өгнө.

Энэхүү цаг цагаан алтаар хийсэн зууван хэлбэрийн эх биетэй бөгөөд матрын арьсан оосортой юм байна. Цагны загварын хувьд илүү дутуу зүйлгүй, төгс харьцаатай болжээ. Цагны нүүрэнд хугацаа заах ямар ч тэмдэглэгээ байхгүй. Зөвхөн Cartier-ын лого л голд нь бий. Ийнхүү Cartier брэнд үнэт эдлэлийн хамгийн чухал сэдэв болсон цаг, алмаз хоёрын хоршилд дахин нэг сод бүтээл нэмлээ.

Buro.Mongolia

2016-01-22, 16:00

  • Зураг: