Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Үнэт чулуугаар чимэглэгдсэн бугуйн цагнууд
Дэлхийн хамгийн том бугуйн цагны үзэсгэлэн Baselworld 2017 дээр Dior брэнд Dior Horlogerie цувралын хэд хэдэн шинэ загвар танилцууллаа.
Dior Grand Bal Pièce Unique Galaxie загвар оюу ногоон, ягаан, ногоон ба цэнхэр гэх дөрвөн төрлийн өнгөний сонголттой гарсан байна. Бүх өнгө нь алт ба очир эрдэнэ чулуун оруулгатай, нүүр хэсэгтээ сонирхолтой хээ, зурагтай хийгджээ.
Үзэсгэлэн дээр мөн La D de Dior Satine 36mm гэх кварцаар хийгдсэн зөөлөн ягаан, цагаан ба сувдан өнгөтэй чамин бугуйн цаг дэлгэгдсэн байгаа. Энэхүү цаг нь гурван төрлийн өнгөний сонголттой хэдий ч бүгд ижил загварын оосортой.
Харин Dior Grand Soir Botanic загварын хувьд гэвэл энэ нь даавуун материал бүхий цэнхэр оосортой, нүүр хэсэгтээ цэцгэн зурагтай, илүү этгээд хэв маягтай бугуйн цаг юм. Уг цагны их бие нь цагаан алтаар хийгдэж, гэрэлт чимэд ба ногоолин чулуугаар чимэглэгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт