Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Шинэ “салхины сарнай”
Rose des Vents гэр бүлд шинэ гишүүд нэмэгдлээ. Үнэт чулуугаар чимэглэгдсэн бөгж ба хүзүүний зүүлт нь цуглуулгынхаа бусад эд зүйлсийн адил маш чамин загвартай болжээ
Dior загварын ордны үүсгэн байгуулагч Кристиан Диорын хамгийн дуртай сарнай цэцэг ба түүнд аз авчирдаг байсан од хэлбэрийн сахиуснаас сэдэвлэсэн Rose des Vents цуглуулга саяхан шинэчлэгдлээ. Уг цуглуулгад цагаан, шар ба ягаан алтаар хийгдэж, очир эрдэнэ, оюу, сувд, судалт гартаам, гэрэлт чимэд ба номин чулуугаар чимэглэгдсэн шинэ загварын бөгж ба хүзүүний зүүлт нэмэгдсэн байна. Ерөнхий дизайнер Виктуар де Кастеллан шинэ бүтээгдэхүүний сурталчилгааг хариуцаж ажиллахдаа байгалийн, дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй даруу бүсгүйн төрхийг сонгож, Rose des Vents үнэт эдлэлүүдийг тодотгосон зураг авалт хийжээ. Дашрамд дурдахад шинэ загварын хүзүүний зүүлтийг хоёр янзаар зүүх боломжтой аж. Сарнай ба одны дүрстэй, эсвэл цулгуй талаар нь хувцаслалтдаа тохируулан зүүгээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт