Эмили Ратаковски гоёл чимэглэлийн цуглуулга гаргана

Тансаг зэрэглэлийн Spinelli Kilcollin брэндтэй хамтарлаа

Өдгөө 26 настай загвар өмсөгч, жүжигчин Эмили Ратаковски Лос Анжелес хотоос гаралтай тансаг зэрэглэлийн Spinelli Kilcollin брэндтэй хамтран долоон төрлийн аксесуараас бүрдсэн Emrata x Spinelli Kilcollin цуглуулгаа танилцууллаа. Дизайнер Ив Спинелийн 2010 онд үүсгэн байгуулсан тус брэнд нь хэлхээтэй бөгжний загвараараа алдартай билээ.

Эмили Ратаковски хамтарсан цуглуулгынхаа бүтээлч санааг эртний домогт гардаг охин тэнгэрүүдээс авсан байна. Тухайлбал хэлхээтэй бөгжний загварыг Грекийн домогт гардаг гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Адарагаас сэдэвлэжээ. Цуглуулгад багтсан загваруудыг 18 каратын алтаар урлаж, очир эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн ба 9,800-24,000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар болсон байна.

Загвар өмсөгч бүсгүй саяхан хуримаа хийхдээ Zara брэндийн хослолоор гоёсон нь олон нийтэд түүнийг энгийн зүйлд л дуртай гэх сэтгэгдлийг үлдээсэн ч Эмили энэ тухай, "Очир эрдэнийн шигтгээтэй хүзүүний зүүлтийг далайн эрэг дээр байсан ч зүүх болно. Энгийн зүйлийг үнэт эдлэлтэй хослуулна гэдэг хөгжилтэй хэрнээ үзэсгэлэнтэй байхын нэг хэлбэр" хэмээн тайлбарлажээ.

 

 

Buro.Mongolia

2018-05-31, 17:55