Энэ зун энгийн биш сүлжмэл панама өмсөнө

Хамгийн өнгөлөг бөгөөд өхөөрдөм чиг хандлага

Толгойн аксесуарууд дундаа панама малгай одоог хүртэл эрэлтээрээ тэргүүлсээр байна. Түүний “эгч” гэж хэлж болох төстэй загварын загасчны малгай хавар-зун 2022 чиг хандлагуудын эгнээнд багтсан нь хэрэглэгчид болон дизайнерууд тус аксесуараас залхах болоогүйг илтгэсэн билээ. Тэгвэл та энэ зун панамагийн өөр нэг хувилбар буюу сүлжмэл загвараар нь төрхөө бүрдүүлэхдээ бэлдээрэй. Энэхүү аксесуарыг Khaite, Paco Rabanne, Loewe, Acne Studios, Bottega Veneta, Simon Miller, Miu Miu, Missoni болон бусад олон брэндүүд цуглуулгадаа багтааж, Белла Хадид, Хэйли Бибер, Дуа Липа зэрэг алдартнууд төрөл бүрээр загварчлах аргыг харуулж эхэллээ.

Энэхүү малгайг толгойн оройгоос хөлийн ул хүртэл дэгээ зүүгээр нэхсэн даашинз, шоорт, топ зэрэг ижил төрлийн хувцастай хослуулах боломжтой. Ийм нэг хэв маягаар дагнасан төрх нь эхлээд загварын шоунуудын тайз дээр, одоо харин Instagram дээр ноёрхож эхлээд байгаа юм. Мөн сүлжмэл панама нь далайн эргийн хувцаслалтын салшгүй нэг хэсэг болохыг алдартнууд, загварын инфлюенсерүүд батлан харуулж байна. 

@BELLAHADID
@DUALIPA
@MARIAISABEL
@HAILEYBIEBER
Faithfull the Brand
Loewe + Paula's Ibiza
Canessa Cashmere
Miu Miu
Missoni
Mango
Acne Studios
Bottega Veneta
Urban Outfitters
Alanui
AGR
Memorial Day
The Elder Statesman
Simon Miller

Б.Энххүслэн

2022-06-20, 18:00