Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Fashion Network вебсайт OnBuy онлайн-платформын хийсэн судалгаан дээр үндэслэн Instagram дээр хамгийн их нийтлэгдсэн цүнхнүүдийн жагсаалтыг гаргажээ. Тодруулбал, хамгийн алдартай цүнхээр Hermès брэндийн The Birkin цүнх шалгарсан бөгөөд одоогийн байдлаар тус цүнхний зурган пост 5,9 сая гаруй удаа нийтлэгдсэн байна. Hermès брэндийн Kelly цүнх нийт 5,45 сая гаруй удаа постлогдсоноор удаах байрыг эзэлжээ. Харин Lady Dior цүнхний хоёр сая гаруй instagram пост нийтлэгдэж гуравдугаар байранд жагссан байна. Тэгвэл дөрөвт Gucci брэндийн Marmont цүнх бичигджээ. Түүнчлэн Chanel Boy, Celine Trapeze, Gucci Dionysus, Dior Saddle, Chanel Flap болон Givenchy Antigonа цүнхнүүдийн зураг хагас саяд хүрч дараа дараагийн байруудад жагссан байна.
Дээр дурдсан топ 10 цүнхний дараа Prada Nylon, Celine Luggage, Loewe Puzzle, Louis Vuitton Speedy, Celine Belt, Gucci Soho, Louis Vuitton Never Full MM болон Alma, Marc Jacobs Snapshot, Fendi Baguette зэрэг загварууд оржээ.
Ийнхүү судалгааг харвал тэргүүлэх байранд зөвхөн нэг л АНУ-ын брэнд бичигдсэн бол Европын тэр дундаа Франц улсын загварын орднууд жагсаалтыг давамгайлсан байлаа. Мөн энэхүү тоон үзүүлэлтэд үндэслэн Европын брэндүүд дэлхийн аксесуарын зах зээлийг илт давуу эзэлж байгаа гэсэн дүгнэлтийг итгэлтэйгээр хийж болох нь ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт