Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Загварлаг, ухаалаг бугуйвч
Японы Sacai брэнд Apple компанитай хамтарч Apple Watch ухаалаг цаганд зориулсан загварлаг оосрыг танилцууллаа
Энэхүү цагны оосрыг бүч гэхээсээ илүүтэй бугуйвч гэж нэрлэвэл зохимжтой. Анх 1980-аад онд моод болж байсан матрын арьсыг санагдуулам загвартай энэхүү арьсан оосор нь зөвхөн Sacai брэндийн зарим нэг дэлгүүрүүдээр мөн Парисын Colette дэлгүүрт л худалдаалагдаж байгаа. Sacai бугуйвчийг хар өнгийн арьс, мөнгөлөг ба алтлаг металаар хийсэн байна. Мөн энэхүү ухаалаг цагны оосрыг өөр бугуйвч, аксесуаруудтай хамт зүүсэн ч сайхан зохицохоос гадна, таныг загварын өндөр мэдрэмжтэй гэдгийг илтгээд өгнө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт