Chanel брэндийн дархад энэ удаад алтан үст араатны хаан арсланг өргөмжлөхөөр шийдэж, хаадын гэмээр тансаг цуглуулга бүтээжээ
Chanel брэнд сүүлийн хэдэн жилийн турш арслангийн сэдэвтэй үнэт эдлэл бүтээж байна. Тэдний анхны Sous le Signe de Lion нэртэй "high jewelry" цуглуулга аль 2013 онд гарч байсан бөгөөд түүнээс хойш загварын ордон жил бүр хүчирхэг бас эрэлхэг араатны хааныг онцлох болсон.
Энэ удаагийн Chanel High Jewelry цуглуулгад том хэмжээтэй хуруувч, ээмэг, хүзүүний зүүлт ба бугуйвч багтсан бөгөөд тэд бүгд арслангийн толгойн дүрсээр чимэглэгдсэн байв. Зарим үнэт эдлэл дээр араатны хааны бүтэн биеийн дүрс ч харагдана.
Энэхүү тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн цуглуулга нь "Lion Antique" ба "Lion Protecteur" гэх хоёр шугамд хуваагдаж байгаа. Antique шугамд шар алтаар хийгдсэн бөөрөнхий кулонтой хүзүүний зүүлт, өргөн бөгж ба гав загварын бугуйвч орсон бол, Protecteur шугамд харин японы сувд, очир эрдэнэ ба бадмаараг чулуутай загварууд багтжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт