Мөрөөдлийн зүйл: Dior et d'Opales үнэт эдлэлийн цуглуулга

Анхаарлын төвд гэрэлт чимэд чулуу

Парисын кутюр загварын долоо хоногийн хүрээнд Dior Haute Joaillerie шинэ цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгад бөгж, бугуйвч, ээмэг, хүзүүний зүүлт ба бугуйн цаг гэх зэрэг нийт 26 үнэт эдлэл багтсан байна. Загварууд цагаан, ягаан, шар алтаар хийгдэж, очир эрдэнэ ба бусад үнэт чулуунуудаар чимэглэгдсэн байлаа. Харин цуглуулгын гол үндсэн элементээр Dior Joaillerie-гийн арт директор Виктуар де Кастелланы хамгийн дуртай гэрэлт чимэд чулуу тодорчээ.

"Би гэрэлт чимэдийг хамгийн өвөрмөц бүтэцтэй, нууцлаг чулуу гэж боддог. Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй чулуу юм. Би гэрэлт чимэдийг харах үедээ алс холын орнууд, олон арал бүхий далай тэнгис ба далайн давлагаанд тусах оддын тусгалыг төсөөлдөг. Тийм ээ, уг чулуутай ажиллахад хэцүү байдаг. Гэхдээ үр дүн нь бүх л хүч хөдөлмөрийг зөвтгөж, нүд ба сэтгэл зүрхийг баясгадаг шүү" хэмээн Виктуар де Кастеллан ярьжээ.

Dior ордон гэрэлт чимэд чулууг 2003 оноос эхлэн арав гаруй жилийн турш цуглуулгадаа оруулж байгаа.

Buro.Mongolia

2017-01-28, 13:00

  • Зураг: