Материаллаг бус үзэлтнүүд: Далай лам, Ромын Пап лам ба Ошо нар яагаад Rolex брэндийн цаг зүүдэг вэ?

Гэгээнтнүүдийн сонголт болсон бугуйн цаг

Rolex брэндийн алдартай төлөөлөгчдийг төсөөлөхөд мэдээж хэрэг хамгийн түрүүнд домогт Пол Ньюман, Стив Маккуин, Рожер Федерер нараас эхлээд Жеймс Камерон, Брэд Питт хүртэл нэлээд олон цуутай нэрс сэтгэлд бууна. Мөн бугуйндаа титэм бүхий логотой цаг зүүсэн нийгэм ба улс төрийн зүтгэлтнүүд Rolex-ийн түүхэн дэх бас нэгэн хуудсыг эзэлнэ. Дуайт Эйзенхауэр, Билл Клинтон, Мартин-Лютер Кинг Жуниор гэх зэрэг дэлхийн түүхийг бичилцсэн эрхмүүдийн нэрийг тоочиход багагүй хугацааг зарцуулах бөгөөд эдгээр нөлөө бүхий хүмүүс Rolex брэндийн цаг сонгох болсонд хэн ч гайхахгүй биз ээ. Урлаг соёл, улс төрийн ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд бат бөх чанар, тансаг хийцийг нь эрхэмлэж, нэр төр ба амжилтын баталгааг нь илтгэсэн Rolex брэндийн цагийг сонгон, олон жилийн турш зүүж, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг уламжлалтай. Гэхдээ Rolex брэндийн үнэнч хэрэглэгчдийн жагсаалтанд Түвдийн Далай лам, Ромын Пап лам, Энэтхэгийн гэгээнтэн Ошо гэх материаллаг бус үзэлтнүүд бичигддэгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Олон сая хүмүүсийн шүтээн болсон гэгээнтнүүд ямар учраас Rolex-ийн цагийг сонгож, бугуйнаасаа бараг салгалгүй зүүдэг тухай бид дэлгэж байна.

XIV Далай лам ба түүний хобби

Түвдийн шашны тэргүүн XIV Далай лам юуны түрүүнд өөрийн мэргэн ухаан, энх тайвны үзэл, дипломат зан чанар, дөлгөөн инээмсэглэлээрээ дэлхий дахинд алдартай. Тиймээс тансаг зэрэглэлийн цагны шүтэн бишрэгчдийг төсөөлөхөд Далай лам хамгийн түрүүнд бодогдохгүй нь лавтай. Гэсэн ч олон улсын төрийн удирдлагуудтай хийсэн албан ёсны уулзалтуудын үеэр Далай лам нэг бус удаа Rolex брэндийн бугуйн цаг зүүсэн нь харагддаг. Хүмүүст хэдийнэ танил болсон хүрэн ба шар өнгийн өмсгөл дор нуугдах бугуйн цаг нь түүний итгэл үнэмшлийн бэлгэ тэмдэг болсон эрхтэй төгс хосолж, цухасхан үзэгдэх нь хүмүүсийн анхаарлыг татахын тулд Rolex брэндийг сонгоогүйг илтгэнэ.

Мэдээж хэрэг Түвдийн ард түмэн төдийгүй дэлхий нийтэд энх тайван, эрх чөлөө, амар амгаланг түгээх нь Далай ламын амьдралын гол зорилго болсон бөгөөд 1989 онд түүний энэ зүтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагнал олгож байсан юм. Гэхдээ тэрбээр энэхүү агуу зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ зөвхөн өөртөө зориулах багахан чөлөөт цаг гарахад механик ажиллагаатай бугуйн цагандаа бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тэрбээр механик ажиллагаатай бүхий л зүйлсэд дуртай нэгэн. Өмнө нь хэрэв лам болоогүй байсан бол инженер болох байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Далай лам хүүхэд байхаасаа л цагны эд ангиудыг салгаж, өөрийн гараар угсрах дуртай байсан гэдэг. Буддын шашинт сүсэгтнүүдийн манлайлагч хөх өнгийн нүүр, шар алтан эх биетэй Rolex Day-Date ба Datejust гэх хоёр төрлийн цаг зүүснээр түүхэн зургуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Буддын шашинд хөх өнгө нь тэнгэр, сүнслэг байдлыг бэлгэддэг бол шар өнгө нь газар шороо, сэтгэлийн тэвчээрийн бэлгэ тэмдэг болдог байна. Тиймээс Rolex брэндийн энэхүү хоёр цаг нь Далай ламын хобби ба сүсэг бишрэлийнх нь бэлгэ тэмдгийг хослуулж чадсанаараа онцлог юм.

Польш гаралтай анхны Ромын пап ба түүний дуртай цаг

ХХ зууны нөлөө бүхий удирдагчдын нэг, Ромын пап лам II Жон Паул ба XIV Далай лам нарт олон хүний шүтээн болсон шашны тэргүүн гэх байр сууриас гадна бас нэгэн нийтлэг зүйл байсан юм. Тэр нь мэдээж Rolex-ын бугуйн цаганд өгсөн хайр. Хүний эрх, улс төрийн өөрчлөлтийн төлөө идэвхтэй тэмцэж, ядуу ард иргэдэд тусламжийн гараа сунгадаг байсан гэгээнтэн тансаг зэрэглэлийн брэндийн бугуйн цаг зүүдэг байсан нь хачирхалтай санагдаж магадгүй л юм. Гэхдээ ийм дүгнэлт хийхээс өмнө түүний амьдралын хэв маягийн онцлогийг авч үзэх нь зүйтэй. Учир нь II Жон Паул нь дэлхийн түүхэнд хамгийн их аялсан тэргүүнүүдийн нэг бөгөөд тэрбээр зөвхөн пап лам байх хугацаандаа 100 гаруй оронд очсон байдаг.

Магадгүй цагийн баримжаагаа алдахгүй байх үүднээс дэлхийн хэд, хэдэн цагийн бүсийг нэгэн зэрэг харуулж чаддаг аяллын найдвартай түнш түүнд хэрэгтэй байсан байх. Тиймээс тэрбээр өөрийн Rolex брэндийн "Jubilee" оосортой, хоёр өнгөтэй Datejust цагаа Ромын пап байсан 27 жилийн хугацаандаа бугуйнаасаа бараг салгаагүй юм.

Ошо ба түүний асар ховор Rolex

Хүн төрөлхтөнд бясалгалын ач тусыг сурталчилж, гэгээрэлд хүрэх замыг заасан, XX зууны хамгийн алдартай Энэтхэгийн гуру Ошо нь бүхэл бүтэн шашны хөдөлгөөнийг үүсгэж, олон сая дагагчтай болсон билээ. Хэдийгээр түүний удирдах арга барил шүүмжлэлд өртөж, амьдрал нь зөрчилдөөнөөр дүүрэн байсан ч Ошогийн нөлөө таалал төгссөнөөс нь 28 жилийн дараа ч хэвээр байгаа нь гайхалтай. Ошог амьд ахуй цагт нь түүний шавь нар их багшдаа талархлаа илэрхийлж Rolls-Royce брэндийн автомашинууд, асар ховор бугуйн цагууд ба тансаг үзэгнүүдийг бэлэглэж байсан нь түүнийг ямар их нөлөөтэй байсныг батална. Ошогийн эзэмшиж байсан тансаг зэрэглэлийн эд зүйлсээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан нь 18148 кодтой тусгай загварын Rolex Day-Date бугуйн цаг юм. Оосор, нүүр, эх бие гээд бүхэлдээ очир-эрдэнэ ба бадмаараг чулуугаар бүрхэгдсэн энэхүү шар алтан цаг нь 2015 онд Женевт болсон Antiquorum дуудлага худалдааны үеэр 40,000 Швейцари франкаар зарагдсан байдаг.

Швейцарын алдарт Rolex цагны брэндэд нэгэн гайхалтай чанар байдаг. Тансаг хэрэглээ, байр суурийг илтгэдгээрээ уг брэнд нь дэлхий нийтэд танигдсан ч үүний зэрэгцээ мөн хүртээмжтэй байдлаараа алдартай. Мэдээж хэрэг Rolex брэндийн цаг нь өндөр үнэтэй боловч үүнийгээ дагаад хэзээ ч чанараа алддаггүй тул эзэмшигчид нь он удаан жилийн турш, өдөр тутамдаа зүүсээр ирсэн билээ. Тиймээс л Rolex-ийн цаг нь материаллаг зүйл гэхээсээ илүү өдөр тутмын хэрэглээ болдог тул материалист бус үзэлтнүүд, дэлхийн лидерүүд, алдартнууд гээд хүн бүхний сонголт болдог юм.

Rolex Mongolia

Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Г.Тэмүүлэн

2018-07-06, 13:00