Ө.Содгэрэл ба түүний охины хайр мэдрүүлсэн гайхалтай агшнаас...
Үе дамжуулан үлдээх хамгийн гоёмсог амьд чулуу бол сувд гэгддэг. Амьд биетээс үүсдэг сувд нь өөрөө дэлхийн гайхамшигт үзэгдлүүдийн нэг юм. Жижиг гаднын биетүүд хясаанд орсон үед нальхан хорхой биеэ хамгаалах хариу үйлдэл үзүүлж, тэдгээр биетийг хатуулаг цагаан эдээр бүрхсэнээр сувд бий болгодог нь тун ч сонирхолтой. Харин хүн төрөлхтөн энэхүү амьд чулууг мянга, мянган жилийн өмнө нээн илрүүлснээс хойш олон үе дамжин нандигнан иржээ.
Ямар ч зүсэлт, өнгөлгөө шаарддаггүй гайхамшигт сувд нь хясаанаас гарч ирэх үедээ л өөгүй төгс хийцтэй байдаг. Ийм ч учраас хүмүүс сувдыг эрт дээр үеэс цэвэр ариун гоо үзэсгэлэн ба үнэнч хайрын бэлгэдэл болгож, үүний амьд чанарт итгэж ирсэн. Далайн гүнд амгалан нойрсон бүтдэг сувдан эрдэнийг мөн эхийн хэвлийд бойжих үртэй зүйрлэж, эхээс охин үрд өв болон дамжин үлддэг нандин холбоо хэмээн билэгддэг байна.
Сувдан эрдэнийн ертөнцийг Японы Акояа сувдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Акояа сувдаараа танигдсан MIKOTO брэндийн нандин эрдэнүүд гялалзсан тод тунгалаг өнгөтэй, өө сэвгүй бөөрөнхий хэлбэртэй байдаг. Мөн мэдээж хэрэг бусад олон төрлийн гайхалтай өнгө ба хэлбэртэй сувднуудыг уг брэндээс олж харах боломжтой. Тэд уламжлалт бөгөөд орчин үеийн шинэлэг дизайныг хослуулснаар хүн бүрт сувдны ид шидийг мэдрэх боломжийг олгож байна.
Далайн гүнээс гарч ирдэг энэ эрдэнэ нь гэр бүлийн өв уламжлалыг үргэлжлүүлж, эхээс охин үрд дамжин олон үе удмыг холбодог. Энэхүү нандин холбоог Бюро 24/7 Монголын үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ба түүний охины хайр мэдрүүлсэн гайхалтай агшнаас харах боломжтой. Ө.Содгэрэлийн зүүсэн алт ба сувд хосолсон үнэт эдлэлүүд түүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгож, эрхэмсэг атлаа уян зөөлөн төрх бүрдүүлсэн гэлтэй. Бүх цаг үеийн гайхалтай бүсгүйчүүдийг төлөөлж, эмэгтэй хүний хамгийн сайн найз байж ирсэн сувд нь зүүсэн эзэндээ уусч, түүнийг эрч хүч баяр баясгалангаар цэнэглэдэг. Эхийн сэтгэлийг өөртөө шингээсэн сувд мөн охин үрийг хамгаалж, нандин холбоог мэдрүүлэх шидтэй гэх итгэл үнэмшил байдаг билээ.
MIKOTO Mongolia
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Ганди гудамж, Нархан хотхон 61-2
Утас: 9918 5644, 99994599
Албан ёсны вебсайт хуудас www.mikoto.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт