Таны нэр, таны оршихуй, таны түүхийг илэрхийлэх өвөрмөц гоёл

Дахин давтагдашгүй

Тансаг байдал гэдэг нь зөвхөн гял цал алт, үнэт чулуугаар хязгаарлагдахгүй. Харин өөрийн дотоод ертөнц, дурсамж, түүхийг илэрхийлсэн бүтээлд оршдог билээ. Anar Erdene Jewelry бол таны өнгө аяс, хүсэл тэмүүлэл, дурсамж бүрийг шингээсэн цор ганц, дахин давтагдашгүй үнэт эдлэлийн брэнд юм.


Уран дархны охины өвлөгдсөн авъяас

Брэндийн үүсгэн байгуулагч Н.Анар-Эрдэнэ бол Монгол Улсын мастер Дархан Ц.Нямдоржийн охин билээ. Тэрээр аавынхаа урланд өсөж, алт мөнгөний нарийн хийц, алхны цохилт бүрийг мэдэрч, уран бүтээлийн сэтгэлгээгээ багаасаа хөгжүүлжээ.

Аавынхаа дархан хүний ухаан, гоо зүйн мэдрэмжийг өвлөж авсан Анар-Эрдэнэ нь 2014 онд өөрийн брэндийг хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлж байсан бол өнөөдөр Anar Erdene Jewelry нь өргөжин тэлсээр урлан, нэрийн дэлгүүртэй болж, чадварлаг долоон бүсгүйгээр багaa бүрдүүлэн, Монголын үнэт эдлэлийн зах зээлд өөрийн өнгө төрхтэйгөөр хүч түрэн орж ирээд байна.


Таны хүслээр бүтдэг цор ганц гоёл

Anar Erdene Jewelry-ийн бусад үнэт эдлэлийн брэндүүдээс ялгарах онцлог бол customized jewelry буюу захиалгат үнэт эдлэл урладагт оршдог. Энэ бол зүгээр нэг гоёл чимэглэл бус харин таны нэр, сэтгэлийн үг, онцгой дурсамж, хайртай хүнийхээ хурууны хээ, хосын тангараг зэрэг амьдралын тань хамгийн үнэ цэнтэй зүйлсийг шингээж, урлагийн бүтээл болгон хувиргах нандин үйл явц юм.

Захиалга бүр нь өөр өөр түүх өгүүлдэг. Тиймдээ ч урласан бүтээл бүр нь дахин давтагдашгүй, зөвхөн таны оршихуйг илэрхийлэх өвөрмөц гоёл болж чаддаг. Таны хүсэж буй загвар хийц, өнгө, хэлбэр дүрс, илэрхийлэхийг хүссэн үгс болон таны хүсэл сонирхол дээр тулгуурлан захиалгыг хийж гүйцэтгэдэг билээ.


Захиалгын үйл явц

Өөрийн нэртэй зүүлтийг захиалах үйл явц бол маш чухал байдаг. Энэ бол зүгээр нэг сонголт төдий биш, харин өөрийгөө илэрхийлэх, нандин дурсамжууд болон үнэт зүйлсээ урлаг болгон хувиргах сонирхолтой аялал юм.

Anar Erdene Jewelry-ийн урчууд таны ямар ч санааг бодит бүтээл болгон амилуулах чадвартай. Та өөрийн болон хайртай хүнийхээ нэр, онцгой үг, тэмдэглэлт огноо зэргийг шингээсэн зүүлт захиалахдаа эхлээд дизайн, фонт, хэлбэр дүрсээ сонгоно. Классик, модерн, энгийн гээд ямар ч хэв маягаас сонгож, зүүлтийг кирилл, латин төдийгүй уйгуржин монгол бичгээр ч бичүүлэх боломжтой ба энэ нь таны зан чанар, хэв маягийг илэрхийлэх анхны алхам болох билээ.

Харин үүний дараа алт, монет, мөнгө зэрэг материалаас сонголтоо хийнэ. Ингэснээр үнэт эдлэл нь зөвхөн сэтгэл санааны утга агуулгаараа бус, материалын хувьд ч үнэ цэнийг илтгэх, цаг хугацааг давсан бүтээл болон бүрэлддэг.

Дашрамд дурдахад, брэндийн хамт олон технологи, туршлагаа улам сайжруулсаар байгаа бөгөөд 4-6 өдрийн дотор таны хүссэн загвар, нэр, утга агуулгыг шингээсэн бүтээлийг урлах болно.


Anar Erdene Jewelry

Хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гүүрний баруун урд төв зам дагуу
Наран хотхон үйлчилгээний төвийн 2 давхар

Утас: 7000 4014

Facebook: Anar Erdene Jewelry

Instagram: @anarerdene_jewelry

Ц. Усанболор

2025-04-24, 15:24