Цул гайхамшиг: Үнэт эдлэлийн урлагийг харуулсан Cartier-ын цуглуулга

Magicien

Cartier үнэт эдлэлийн ордон могой, тэнгэр ба багваахай цэцгээс урам авч өөрсдийн хамгийн шилдэг цуглуулгуудын нэгийг урлажээ

Cartier ордны мэргэжилтнүүд энэхүү шинэ цуглуулгад асар их хэмжээний үнэт чулуунуудыг ашиглажээ. Тэд очир эрдэнэ, маргад эрдэнэ, ягаан галтмар, биндэръяа, ногоон индранил зэрэг үнэт чулуунуудыг гинж, мушгиа, дугуй, сүлжээ зэрэг гайхалтай хэлбэрүүдэд оруулсан байна. Тухайлбал, хөвсгөр багваахай цэцгээс санаа авч урласан бөгж бол жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Мэргэжилтнүүдэд уг бөгжийг урлахад хэдэн цагийн нямбай ажиллагаа шаардагдсан гэдгийг төсөөөхөд ч бэрх.

Magicien цуглуулгын хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Incantation хүзүүний зүүлт юм. Түүний очир эрдэнээр шигтгэсэн жижиг геометрийн хээнүүд хүссэн хэлбэртээ хувирах боломжтой. Жишээ нь хүзүүний зүүлтийг эргүүлж, том жижиг хэсгүүдийнх нь байрыг сольж болно. Түүнчлэн, Incantation зүүлтний урт, богино ба хэмжээг өөрчилж, сул унжуулж эсвэл хүзүүг барьсан чокер хэлбэрээр зүүх боломжтой. Ингээд ч зогсохгүй, зүүлтний индранил чулууг салгаж бөгж болгон зүүж ч болох юм. Гайхамшиг биш гэж үү?

Buro.Mongolia

2016-07-24, 11:21

  • Зураг: