Тренд аксесуарууд: Модерн загвартай энгэрийн зүү, Клеопатраг санагдуулам бугуйвч болон бусад

Загварын орднуудын танилцуулсан намар-өвөл 2023 цуглуулгыг харьцуулан ажиглах юм бол хувцасны загвар улам энгийн, аксесуарын хэлбэр илүү нүсэр болж байгааг харах боломжтой. Өөрөөр хэлбэл эгэл тансаг загварууд түгэн дэлгэрэх тусам гоёл чимэглэлийн хийц хэмжээний хувьд том, хийцийн хувьд нарийн болсоор байна.


Модерн энгэрийн зүү

Coperni

Модерн энгэрийн зүү

Энгэрийн зүү гэхээр санаанд минь II Элизабет хатан хаан шууд л буудаг. Тэрбээр энэхүү аксесуараар өдөр тутмын төрхөө чимэх дуртай байсан бөгөөд 98 орчим энгэрийн зүүний цуглуулгатай байсан гэдэг. Тэгвэл одоо энэхүү үнэт эдлэлийг дан ганц II Элизабет хатан хааных шиг алмаазан шигтгээтэй, алтаар бүрхсэн барокко хэв маягтайгаар төсөөлөх учир дутагдалтай болжээ. Учир нь Coperni, Schiaparelli, Alexander McQueen зэрэг орднууд модерн стильтэй шинэлэг дизайнтай энгэрийн зүүг санал болгож байна.

Schiaparelli
Alexander McQueen

Клеопатраг санагдуулам бугуйвч

Saint Laurent

Клеопатраг санагдуулам бугуйвч

Эртний Египетийн үед эрчүүд, эмэгтэйчүүдээс эхлэн сэтэрлэсэн амьтад нь хүртэл толгойноосоо хөл хүртлээ үнэт эдлэл зүүдэг байсан. Тэдгээрийн нэг нь алт, эсвэл мөнгөөр хийдэг өргөн хэмжээтэй бугуйвч юм. Тус аксесуар нь тухайн үед эрх мэдэл, нийгмийн анги давхаргыг илтгэдэг байсан бол орчин цагт энэ бугуйвчийг хэт их хичээгээгүй загварлаг төрх бүрдүүлэхэд ашиглаж байна.

Jonathan Simkhai
Alaïa

Эмэгтэйлэг чанарыг тодруулах аксесуарууд

Simone Rocha

Эмэгтэйлэг чанарыг тодруулах аксесуарууд

Энэ цаг үед дэлгэрч буй core трендүүдийг нэгтгэдэг зүйл юу болохыг та анзаарсан уу? Энэ бол эмэгтэйлэг байдал. Барби, балеткороос эхлэн coquette, blokette core гэх чиг хандлагуудад ягаан өнгө, бантик, торон материал давамгайлсан байдаг. Тэгвэл загварын салбарт томоохон орон зай эзэлж эхэлсэн эмэгтэйлэг хэв маяг аксесуарын чиг хандлагад ч мөн нөлөөлөх нь ойлгомжтой. Тухайлбал, Sandy Lang, Simone Rocha загварын ордон сарнайн хэлбэртэй чокер, бантикан зангилаа бүхий ээмгийг тус тус шинэ цуглуулгадаа багтаасан байна.

Paco Rabanne
Sandy Liang

Аварга том зүүлт

Schiaparelli

Аварга том зүүлт

Сүүлийн үед зохион байгуулагдсан улаан хивсний ёслолд алдартнуудын дийлэнх нь өөрсдийн төрхөө хүзүүний зүүлтгүйгээр бүрдүүлсэн байлаа. Үүнээс шалтгаалан тус аксесуарын эрэлт буурч болохыг стилист, загварын хорхойтнууд цахим орчинд таалцаж байсан юм. Гэвч таамаг оновчтой байгаагүйг намар-өвөл 2023 загварын долоо хоног баталсан билээ. Учир нь Schiaparelli, Ferragamo, Courrèges болон бусад загварын орднууд бүх анхаарлыг өөртөө татахуйц аварга том хүзүүний зүүлт толилуулсан нь энэ улирлын эрэлттэй чиг хандлагуудын нэгээр тодроод байна.

Ferragamo
Courrèges

Oversized ээмэг

Alexander McQueen

Oversized ээмэг

Balenciaga-гийн “B” үсгэн ээмэг, Bottega-гийн нулимсан хэлбэртэй ээмэг худалдаанд гарч томоохон амжилт олсны дараа тус үнэт эдлэлийн oversized хувилбарууд загварын тайзыг эзэгнэх боллоо. Энэ төрлийн сонголтыг Alexander McQueen, Versace, Marine Serre зэрэг орднууд олгож байна.

Bottega Veneta
Versace

Buro.Mongolia

2023-11-09, 12:22