93// Kidult намар-өвөл 2018 цуглуулгын хоёрдугаар хэсэг худалдаанд гарлаа

"Snow Monkey"

Аравдугаар сарын дунд үед 93// Kidult брэнд намар-өвөл 2018 цуглуулгын эхний хэсгийг танилцуулсан бол, одоо илүү хүйтэн өдрүүдийг угтан oversize өдөн куртка, хөвөн даавуун цамц, юүдэнтэй цамц зэрэг дулаан загваруудаас бүрдсэн цуглуулгын хоёрдугаар хэсгийг худалдаанд гаргалаа. "Snow Monkey" буюу "Цасны сармагчин" хэмээн нэрлэгдсэн энэхүү цуглуулгыг ч бас брэндийн хамт олон уран бүтээлч Б.Эрдэмтөгстэй хамтран бүтээсэн бөгөөд түүний зурсан өвөрмөц график зургуудаар загваруудаа дахин давтагдашгүй болгожээ. Мөн мэдээж гудамжны уур амьсгалтай спорт хувцас урладаг 93// Kidult брэндийг тод өнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй ба энэ удаад ч улаан, шар, неон ногоон зэрэг өнгөнүүдийг санал болгосон байна. Тэр дундаа өмнөх цуглуулгын онцлох загвараар тодроод байсан warcore стилийн хантааз шинэ өнгөний сонголттойгоор эргэн ирсэн байгаа. Харин шар хөвөн даавуун цамцны хувьд цөөн тоогоор худалдаалагдах гэнэ.

93// Kidult

 Утас: (976) 93044444

Хаяг: Баруун Сэлбийн гудамж, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 38-р байр

Buro.Mongolia

2018-12-04, 10:00