Нэгэн үе Жонатан Андерсон зөвхөн эрэгтэй цуглуулгад хамаг анхаарлаа төвлөрүүлж, эмэгтэй загваруудыг маш ховорхон бас цөөн тоогоор бүтээдэг байсан билээ. Аз болж тэр үе аль хэдийнэ өнгөрчээ
J. W. Anderson марк олон жилийн турш хүйсийн хоёрдмол хандлагатай, этгээд загварууд бүтээсээр ирсэн. Энэ нь ч эргээд маркийн бэлэг тэмдэг болсон юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд хос хүйсийн хэв маягийг сонирхох дизайнеруудын тоо олширсон тул Андерсон энэ сэдвээс холдох боллоо. Харин этгээд хэв маягаа дизайнер хэзээ ч гээхгүй бололтой. Намар-өвөл 2016 цуглуулгаа тэр "Орчин үеийн коктейль хувцас" гэж нэрлэсэн байна. Энэ нь мэдээж хэрэг уламжлалт дэгжин биш, харин хачин жигтэй, өвөрмөц коктейль юм.
Дизайнер шинэ улирлын цуглуулгаа бүтээхдээ дахин нэг удаа том хэмжээс дээр төвлөрлөө. Түүний бүх загварууд ямар нэгэн байдлаар хөвсгөр болсон байв. Цуглуулгын коктейль хэв маягийн цамц ба юбка нь хунирсан даавуунаас бүтэж, яг л том баглаа цэцэг шиг харагдсан. Харин загвар өмсөгчдийн хувьд гэвэл тэдэнд хөвсгөр үүл, хөөсөн чихэр, аль эсвэл үлээсэн шаар шиг өхөөрдөм төрх бүрдүүлсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт