Жейсон Ву энэ удаад ч мөн адил тодорхой нэгэн сэдэвгүй цуглуулга бүтээжээ. Цуглуулгын бүх төрхүүдийг нэгтгэж байгаа ганц зүйл нь тайван ба өөдрөг уур амьсгал байлаа
Эргээд нэг харахад намар-өвөл улирлын загварын шоунууд үргэлж хавар-зуныхаас илүү сонирхолтой болдог уламжлалтай аж. Дизайнерууд хүйтний улиралд бараан өнгө өмсөх ёстой гэсэн эртний ойлголтыг үгүй болгохыг хичээж, загварууддаа тод өнгө, том хэмжээснүүд оруулдаг. Тухайлбал дизайнер Жейсон Вугийн цуглуулгад шар даашинз, цэнхэр өмд ба шаргал хослол гэх зэрэг тод өнгөнүүд үзэгдэж, нүд баясгалаа. Түүний цуглуулгад тодорхой нэгэн сэдэв байхгүй ч гэлээ загварууд хоорондоо дөрвөлжин хээ, торон нэхээс, зузаан материал гэх элементүүдээр холбогджээ.
Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн эхний өдөр тавигдсан Jason Wu-гийн шоу амжилттай болж өнгөрлөө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт