Бюро 24/7 тойм: Nina Ricci, Resort 2016

Шинэ энхрийлэл

Бүгд дээд зэрэглэлийн хувцас загварын долоо хоногт анхаарлаа хандуулсан байх хойгуур Guillaume Henry - Nina Ricci-д зориулан анхны цуглуулгаа танилцуулаад авлаа. Энэ Carven-той адилгүй байгаа ч Henry-гийн алдарт “Франц чанар” хэвээрээ үлджээ

Жендерийн хоёрдмол байдал энэ жилийн гол чиг хандлага болж олон брэндүүдийн цуглуулгад илэрхийлэгдсэн байсан. Carven-д харин энэ хэв маяг хэзээ ч ойр байгаагүй. Henry-гийн цуглуулгын гол эмэгтэй баатрууд үргэлж маш "эмэгтэйлэг" чанараараа ялгардаг байсан юм. Хэдтэй байсан ч залуухан, шинэхэн, зүггүй, хүүхдийн юм шиг гэмээр мөрөөдлөөр дүүрэн бүсгүйчүүд. Ийм төрх нь маш гэнэн, сайхан байсан бѳгѳѳд дээрээс нь "Франц чанар" нэмэгдсэнээр Carven загварын ордонд нэр хүнд авчирсан юм. Тийм болохоор Henry ордоноос явах шийдвэрээ зарлахад ихэнх хүмүүсийн хувьд хайртай байсан ордоноо үүрд алдаж байгаа мэт санагдсан биз ээ. Өөр бүтээлч захиралтай Carven хэзээ ч өмнөх шигээ байж чадахгүй шүү дээ. Харин түүнийг үргэлж арай намбалаг хэв маягтай байсан Nina Ricci-гийн бүтээлч захирлаар төсөөлөхөд хэцүү байлаа.

Гэхдээ Henry-г орчиндоо сайн зохицдог гэж ярьдаг нь үнэний ортой бололтой. Түүний Nina Ricci-д зориулсан анхны цуглуулга нь өмнөх Carven-ийн бүтээлүүдтэй ямар ч төсгүй байсан. Гэхдээ түүний загвар зохион бүтээгчийн онцлогийг харуулдаг залуухан бөгөөд "Франц чанар" гэсэн хоёр гол үзүүлэлт нь хэвээрээ үлдсэн байна. Тэр одоогоор Nina Ricci -г мэдэгдэхүйц өөрчилж чадсан байна.

Маш энхрий хэрнээ өдөр тутмын цуглуулга хийснээр жендерийн хоёрдмол байдлын сэдвийг маш эвтэйхнээр сөхсөн. Хэн нэгэн залуучуудыг торон цамц болон хүзүүний эрвээхий зангиагаар чимж байхад, Henry ийм шулуухан биш тойруу арга замаар энхрий байдлыг харуулахаар зорьсон байна. Тэр цэцгэн хээ хэрэглэсэн ч тэднийг бараг цэцгэн цэг гэмээр маш жижиг хэмжээтэйгээр оруулсан. Хослолын даавуугаар өмд оёх биш, даашинз болон энгийн, сул загвартай хүрэм бүтээсэн. Маш минималист оёдол болон загвартай пальтог сайтар харвал том ширмэл зургаар чимэглэгдсэн байгаа. Даашинз доороос хагас гэрэлтсэн хөнгөхөн дотуур хувцас цухуйж буй байдал гэх мэт энэ бүхэн Nina Ricci-д дутагдаад байсан шинэлэг, энхрий, болон бүтээлч хандлага юм.

 

Ө.Тодгэрэл

2015-07-16, 08:00

  • Зураг: Buro 24/7 Russia