Versace хэдэн улирлын өмнөх цуглуулгаас эхлээд өөрсдийн гял цал зүйлсээсээ татгалзсан билээ. Дизайнерууд шинэ цуглуулгадаа гудамжны загвараас санаа авч шингээсэн байна
Versace-ийн хэтэрхий гэмээр тачаангуй загварууд сүүлийн хэдэн жил уйтгартай санагдаж байсан ч түүнийг бага зэрэг өгүүлж эхлээд байлаа. Корсет, гялалзсан чимэглэл, метал оруулга, ташаа хүртэлхи оноо зэрэг нь өөрчлөгдөшгүй, мөнхийн мэт санагдаж байсан билээ. Харин өөрчлөлтийн цаг үе Versace-ийн загварын ордонд ч мөн ирж, хавар-зуны цуглуулгад нь шингэжээ. Энэ удаагийн улирал хоорондын цуглуулгад Донателла Версачегийн дизайнерууд эхэлсэн санаагаа үргэлжлүүлэн оруулсан байна. Цэмцгэр эсгүүр, өргөн мөр, сул загварын хүрэм зэрэг нь хэт онгорхой, тачаангуй загваруудаас илүү гял цал харагдах аж.
Шинэ цуглуулгад хар өнгөн дээр тодорч харагдах дүрсүүд оффис стилийн цамц гээд бүх зүйлээс нь энгийн төрх харагдаж байна. Хурц өнцөг, эрс тэрс өнгөний нийлэмж, өргөн мөр, хайчилбар зэрэг нь цуглуулгыг илүү цогтой болгожээ. Харин зарим нэг хослолуудыг бүс, хагас түрийтэй гялалзсан гуталтай хослуулсан нь цэргийн хувцасны дүр төрхийг санагдууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт