Хуримын даашинзны 2015 оны намрын загвар толилуулсан тайзан дээр юу онцгой байсан бэ?
Бүсгүйчүүд илүү эрх чөлөөтэй, өөрийнхөө онцлогийг хадгалах боломжтой загварууд чиг хандлага болжээ. Уламжлалт хэв маягаас татгалзсан эмэгтэйчүүдэд өгч буй энэ намрын гол бэлэг бол өнгө. Пастель өнгөнүүд, усан цэнхэр, гааны туяатай ногоон, чангааз ба лавандын зөөлөн өнгөний хэлбэрүүд тайзан гарч ирсэн. Monique Lhuillier, Carolina Herrera брэндүүдийн санал болгож буй эдгээр өнгөнүүд ягаан, бүдэг ягаан өнгөнд түр боловч баяртай гэж хэллээ.
Даашинзнаас гадна хуриманд салангид гоёл өмсөж болох тухай санал болгосон загварууд анхаарал татлаа. Торон материалтай, сул загвартай өмд-цамц, хоёр салангид хуримын даашинз зэргийг Naeem Khan, Rivini, Delphine Manivet брэндүүд санал болгосон.
Загвар зохион бүтээгчид энэ улиралд даашинзаа хөвсгөр болгох шинэ арга хэрэглэхдээ бэлхүүсээр бариу боловч олон давхар хуниастай юбканууд ашиглалаа. Энэ нь бүр бохо, эсвэл хэтрүүлэгтэй глам стильтэй бүсгүйчүүдэд ч тохирно гэдгийг Enzoani, Mark Zunino үзүүлж байна. Ингэснээр бүсгүйчүүд загварын хэв маягаа өөрсдөө тодорхойлж, хувь хүний онцлогоо авч үлдэх боломж нээлттэй үлдлээ гэсэн үг юм.
Мэдээж гялалзсан, нарийн чимэглэлтэй даашинз хуримын гоёлоос алга болох болоогүй. Pnina Tornai, Naeem Khan, Mark Zunino брэндүүд урласан гялтгар хатгамалаас эхлээд сувд, болор шигтгээтэй даашинзнууд загварын тайзан дээр гялтганаж байлаа. Хэрэв та хуримын ордныг гэрэлтүүлмээр байвал эдгээр гэрэл цацруулсан загваруудаас сонгож болох юм.
Vera Wang
Vera Wang Намар 2015 цуглуулгадаа богино топ, нуруу болон энгэр хэсгээрээ гүн ухлаадас бүхий дур булаам даашинзууд багтаажээ. Шинэ цуглуулгад корсет маягийн топ, V хэлбэрийн энгэр, гоёмсог дизайны элементүүд оруулжээ. Товчхондоо Wang-ийн шинэ цуглуулга илүү хурц төрхтэй болсон. Орчин үеийн шийдэлтэй үдэшлэгийн даашинзны энгэрт том сувдан чимэглэл, цэцгэн наамал оруулж өгснөөр түүний эмэгтэйлэг төрхийг илүү сайн гаргадаг чанар нь тод харагдаж байлаа.
Delphine Manivet
Франц дизайнер Delphine Manivet Намар 2015 оны цуглуулгадаа хэт энгийн, болхи давууг орчин үеийн, дээд зэрэглэлийн загварын нийлэмж болгожээ. Сул загвартай, богем маягийн дашинзууд дээр тэр бүрх малгай, хараацайн далавч мэт нөмрөг зэрэг содон санаанууд нэгтгэж тайзан дээр гаргалаа. Manivet цуглуулгадаа үслэг захтай хүрэм болон эсгий гутал оруулж өгсөн нь хүйтэн улиралд ч хурим хий гэсэн санаа гэлтэй. Цуглуулганд мөн салангид байдлыг түлхүү оруулж, хаваастай өмд, богино өмд, бүстэй топ, битүү захтай цамц болон кардиган багтаасан нь хуримын дараа ч тэднийг өмсөх боломжтой болгожээ.
Pnina Tornai
Даашинзанд дурладаг бүсгүйчүүд Pnina Tornai-гийн биеийн галбир тодотгож өгдөг корсет маягийн загваруудыг нь андахгүй мэдэх биз ээ. Тэрбээр энэ Намар/Өвлийн цуглуулгаа орчин үеийн лазер эсгэлттэй даавуу болон газар шүргэм хормойгоор шинэчилсэн байна. Нүд булаам даашинзууд нь гэрэлтсэн торон хээ болон гар аргаар чамбай чимэглэсэн хатгамалтай. Толгой эргүүлэм хэрчилт, ташаа хүрсэн урт оноо болон цоожны нүх мэт ар тал гээд даашинзнууд нь бүхэлдээ өдөөсөн төрх бүтээхэд зориулагджээ. Гэвч торон ханцуй, гэрэлтсэн хормой нь цуглуулганд зөөлөн, эмэгтэйлэг шинж нэмнэ. Tornai биеийн галбирт сайн сууж өгдөг даашинзандаа цэцгийн дэлбээтэй хээ хатгаж илүү цоглог, залуухан мэдрэмж төрүүлэхийг хүсчээ.
Christos
Christos Намар/Өвлийн цуглуулга илүү эмэгтэйлэг хэв маягийг шинэчлэн гаргажээ. Дизайнер Амсел Аберрагийн өө сэвгүй, цэмцгэр бөгөөд сонгодог хайр дурлал санагдуулам төрх бүтээсэн. Ямар ч сүйт бүсгүйд сайхан зохих зүрхэн хэлбэрийн энгэр болон давхарга үүсгэсэн хормойтой загвар түүний тайзан дээр давамгайлж байна. Аберрагийн зөөлөн, эмэгтэйлэг, хэнэггүй мэдрэмж Christos-ын цуглуулгаас шууд харагдана. Тэр мөн торон наамал, нүд гялбам чимэглэл нэмжээ. Мөн үл мэдэгдэм цайвар ягаан өнгө оруулснаар илүү нарийн хийцтэй болсон гэлтэй. Цуглуулганд орсон хөнгөн тор, торгон хормой нь далайн эрэгт хуримлах сүйт бүсгүйн төгс сонголт болно.
Reem Acra
Reem Acra-гийн Намар/Өвлийн цуглуулгад цэцгэн титэм түлхүү оржээ. Цагаан сарнайтай тайзнаас гарч ирэх 2015 оны даашинзны загваруудад тор, гялалзсан чимэглэлүүд, биеийн өнгөтэй энгэр болон цэцгээр гоёжээ. Өмнөх цуглуулгад багтсан торон шуумагийг энэ удаад товчтой ханцуйнд оруулан эмэгтэйлэг төрх гаргасан. Эдгээр гайхаш төрүүлэм шинэчлэлт нь салангид богино топыг зоримог, загвараас түрүүлэн алхах дуртай сүйт бүсгүйчүүдэд зориулан нэмжээ.
Monique Lhuillier
Monique Lhuillier хамгийн сүүлийн үеийн загвартаа сүйт бүсгүйчүүдэд зөөлөн, цайвар өнгөний сайхныг мэдрүүлэхээр зорьжээ. Lhuillier-ийн 2015 оны цуглуулга ялдам, эмэгтэйлэг төрхийг олон давхаргатай, бүрээ хэлбэр бүхий нарийн хийцтэй даашинзуудаар илэрхийлсэн. Түүний адармаатай нарийвчлал нь цуглуулгад нэвт шингэн, цэцгэн хээ угалз, гялгар хатгамалан чимэглэл нь даашинзыг улам тансаг болгосон. Онцгой загварууд болох шаргал алтан хатгамал бүхий торон, ханцуйтай даашинз, цэцгэн хэлхээн титэм, тороор ороосон алтан чимэглэлтэй үдэшлэгийн даашинзууд нь хамгийн онцгой болжээ. Загварт нэмсэн цайвар өнгө нь цорын ганц орчин үеийн элемент биш юм. Загварлаг сүйт бүсгүйчүүдэд зориулсан мөрөвчгүй, цэцгэн хээтэй богино даашинз болон салангид богино топ ч бас бий.
Carolina Herrera
Carolina Herrera-гийн 2015 оны Намар/Өвлийн цуглуулгын танилцуулга ялдам эмэгтэйлэг байдал дээр чимх уран зөгнөл нэмсэн байлаа. Тансаг атлас болон торон материал нь цуглуулгад гарцаагүй сонгодог, хэзээ ч хуучрашгүй аураг шингээжээ. Загваруудын цагаан шаргал болон ягаан туяа нь Herrera-гийн онцлох шинж чанар юм. Гар аргаар шагласан өөгүй цэмцгэр чимэглэл бүрийг гоёмсог цэцгэн хээтэй нуруу болон ханцуйтай бүрээ хэлбэрийн даашинзаас харж болно. Уламжлалт загварын хэв маяг нь мөн содон мушгираа, А хэлбэрийн чамин даашинзанд шингэжээ. Загваруудад зөөлөн торон, болеро болон сонгодог атласан, гэрэлтсэн ар тал хийжээ. Нарийн хийцтэй даашинз хайж буй сүйт бүсгүйчүүдэд Herrera-гийн энэ улирлын загварууд таалагдана биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт