Бюро 24/7 тойм: Alexander Wang, Цуглуулга 2

Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чаддаг хүмүүст зориулжээ

Alexander Wang брэнд pre-fall 2019 улиралд зориулсан цуглуулгаа Бруклин дахь Уильямсберг банкны хуучин байранд танилцууллаа. Өргөн эсгүүртэй твид хүрэм, хэлхгэр арьсан бээлий, могойн арьсан хээтэй даашинз, поло захтай футболка зэрэг нь "Цуглуулга 2"-ын эмэгтэй загваруудад багтсан бол өргөн хослол, хоолойтой цамц, боксер загварын шоорт, арьсан материал бүхий юүдэнтэй цамц зэргийг эрэгтэй цуглуулгад зориулан бүтээсэн байна. Аксесуарын хувьд үсний даруулга, гинж, цагирган ээмэг, "Matrix" киног санагдуулaм нарны шил цуглуулгад багтсан байлаа.

Александр Ванг шоуны дараа энэхүү цуглуулгаа Кэролин Бессетт-Кеннеди болон рэппер Фокси Браун нараас сэдэвлэсэн болохоо онцолсон юм. Тэд хэдий өөр салбарт ажилладаг ч тэдэнд ижил зүйлс олон. Тухайлбал тэд хоёул Нью-Йорк хотын дундаж гэр бүлээс гаралтай ч мөрөөдлийнхөө төлөө тэмцэж хүссэндээ хүрч чадсан хүмүүс, өөрөөр хэлбэл тэд бол жинхэнэ "hustler"-ууд хэмээн дизайнер тайлбарлажээ.

 

 

Buro.Mongolia

2018-12-03, 15:36