Тамара Лемпицкийн уран бүтээлээс сэдэвлэв
Польшийн алдарт зураач Тамара Лемпицкийгийн карьерын оргил үе нь 1920-1930 онд таарч байсан юм. Зураач бүсгүй тухайн үед олон мянган хүний шүтээн болж, дээд зэрэглэлийн үдэшлэгүүдэд тогтмол зочилж, хэвлэл мэдээллийн гол шуугиан болдог байлаа. Харин түүний карьерын хамгийн алдартай бүтээлүүд дизайнер Каролина Эррерад хүчтэй нөлөөлж, Carolina Herrera брэндийн pre-fall 2017 цуглуулгын суурь болж өглөө. Дизайнер тэрхүү эртний уран зургуудын ерөнхий уур амьсгалыг хувцаснууддаа шингээж, зарим нэг зураглалыг хээ болгон буулгасан байлаа. Тэр дундаас саарал-бор өнгийн хослолууд болон "Self-Portrait in the Green Bugatti" нэртэй уран зурагт дүрслэгдсэн намган ногоон өнгийн даашинз хамгийн ихээр анхаарал татлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт