Дизайнер Жейсон Ву намар-өвлийн цуглуулгаараа дамжуулан нэрийн брэндийнхээ арван жилийн ойн баярыг тэмдэглэлээ. Сүүлийн арван жилийн хугацаанд дизайнер өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэж, орчин үеийн загварт нарийн мэдрэмж, дэгжин төрх нэмэх зорилгоор ажиллаж байгаа.
Нью-Йоркт зохион байгуулагдсан загварын шоу нэгэн зэрэг Жейсон Вугийн өнгөрсөн ажлыг дүгнэж мөн шинэ ажлынх нь эхлэл болж өглөө. Дизайнерын дуртай глэм-шик хэв маяг бага, багаар өөрчлөгдөж, шинэ дүр төрхтэй болж байна. Шинэ улиралд түүний цуглуулга зөвхөн эмэгтэй гэлтгүй мөн эрэгтэй эсгүүртэй загваруудаар баялаг, илүү өргөн хүрээтэй болсон харагдана. Брюк өмдтэй хослол, дундаж урттай даашинз, минимал өнгө аястай пальто зэрэг нь өдөр тутмын хувцас коктейль уур амьсгалтай, ганган байж болохыг баталлаа.
Үндсэн элементүүд: Брюк өмдтэй хослолууд, газар хүрсэн урттай үдшийн даашинз, мөр ил гарсан элементтэй коовт ба даашинз, хуниас.
Үс засалт ба нүүр будалт: Ташуу хуваалттай боосон үс, будаггүй, байгалийн дүр төрх.
Үндсэн өнгөнүүд: Хүрэн улаан, гүн ногоон, хар, цайвар шар.
Стилистик аргачлал: Гоёл аксесуар ороогүй цэмцгэр төрхүүд.
Аксесуар: Гинжин бариултай жижиг гар цүнх, шуудай маягийн том цүнх, хар өнгийн торон тирко.
Бүтээлч санааны эх үүсвэр: 1930-аад оны Холливүүдын глэм хэв маяг, дундад зууны Турк хувцас.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт