Calvin Klein брэндийн шинэ цуглуулгын загварын шоу АНУ-ын хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдсан бөгөөд нэг үдшийн турш энэхүү газар нь урлагийн инсталляци болон хувирчээ. Попкорноор бүрхэгдсэн загварын тайз, уран бүтээлч Стерлинг Рубигийн бүтээлүүдээр чимэглэгдсэн тааз, Энди Уорхолын зургууд үзэгдэх хана гээд орон зай бүхэлдээ цуглуулгын ерөнхий сэдвийг илтгэж байв.
Харин цуглуулгын үндсэн сэдэв нь энэ удаад "аюулгүй байдал ба аврал" байсан юм. Уг сэдвийг Раф Симонс юуны түрүүнд хувцасны эсгүүрээр дамжуулан илэрхийлсэн бөгөөд үүний үр дүнд гал сөнөөгчийн өмсгөлийг санагдуулам комбинзон ба цув, эрс тэрс цаг агаараас аврах толгойн өмсгөл гэх зэрэг загварууд гаргасан байлаа. Дизайнер түүнчлэн цуглуулгынхаа санааг илэрхийлэхдээ бас нэгэн сонирхолтой аргачлал хэрэглэсэн нь 1995 оны "Safe" киноноос ишлэл авсан явдал юм. 1980-аад онд АНУ-ын олон мянган хүний амийг авсан ДОХ өвчний талаар өгүүлдэг энэхүү кино нь загварын шоунд попкорн хэлбэрээр уусан шингэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт