Futuristic Type нэрийн дор футуристик хэв маягтай хувцас урладаг загвар зохион бүтээгч И.Мөнхтуяа шинэ улиралд зориулсан гадуур хувцасны капсул цуглуулгаа танилцууллаа. Дизайнер энэ удаад армийн ногоон болон неон ногоон өнгө давамгайлсан футуристик уур амьсгалтай загваруудыг бүтээсэн байлаа. Од эрхсийг дүрсэлсэн алтлаг хатгамал, сансрын хөлгийн зурагтай шошго, houndstooth буюу соёолжин хээг загварууддаа шингээж өгсөн нь цуглуулгыг илүү анхаарал татам болгожээ. Ингээд Futuristic Type-ийн Camper брэндтэй хамтран хийсэн шинэ цуглуулгын зураг авалтыг хүлээн авна уу.
Зураг авалт: The Multiverse Studio
Загвар өмсөгч: С.Мишээл
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт