Миланы загварын долоо хоног эхэллээ
Fendi ордонд зориулсан хоёр дах цуглуулгадаа дизайнер Ким Жонс брэндийн түүхээс бүтээлч санаа аван, олон жилийн турш нэрийн хуудас нь болж байсан үслэг материал дээр тулгуурласан загварууд гаргажээ. Урд талаасаа яг л ороолт давхарласан мэт харагдах сул, том ханцуйтай богино үслэг хүрэмнүүд, мөн үслэг цацган чимэглэлтэй урт хүрэмнүүд цуглуулгыг тодорхойлсон байна. Үүнээс гадна Сильвия Вентурини Фендигийн хувийн стилийг санагдуулам арьс болон үслэг материал хосолсон цамц загварын куртканууд анхаарлын төвд байлаа. Харин бусад загваруудын хувьд гэвэл атлас материалаар хийгдсэн, галбир тодотгосон, эмэгтэйлэг дизайнууд давамгайлсан бөгөөд бүгд саарал, бор, beige зэрэг саармаг өнгөнүүдээр хийгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт