Нью-Йорк хотод болж өнгөрсөн хуримын загварын долоо хоногийн шилдэг дизайнеруудын онцгой даашинзууд
Аравдугаар сарын 10-наас 12-ны хооронд Нью-Йорк хотод олон улсын хуримын долоо хоног болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Monique Lhuillier, Lela Rose, Reem Acra, Vera Wang, Oscar de la Renta болон бусад дэлхийн шилдэг хуримын хувцасны дизайнерууд оролцож, бүсгүйчүүддээ ирэх улирлын даашинз, нүүр будалт, үс засалтын чиг хандлагыг харуулдаг билээ. Жил бүр хуримын загварын долоо хоногийн хүрээ өргөжиж, ач холбогдол нь нэмэгдсээр байна. Үүнд гайхах зүйлгүй биз ээ. Учир нь XXI зууны бүсгүйчүүд хуримынхаа өдрөөр хоёр биш бүр гурван цагаан даашинз солих нь элбэг болжээ.
Энэ улиралд загварын тайзнаа сонгодог франц нарийвчлалаас эхлээд үсний гялалзсан чимэглэл зэрэг олон сонирхолтой шийдлүүд харагдлаа. Vera Wang сүйт бүсгүйгээ тачаангуй, мэдрэмтгий мөн этгээд байлгахыг хүсэж маш их гэрэлтсэн материалтай загварууд оруулсан бол Monique Lhuillier илүү сонгодог хэв маягтай, романтик загварууд дэлгэлээ. Carolina Herrera орчин үеийн загварлаг ба дэгжин сүйт бүсгүйг голчилж, харин Oscar de la Renta ready-to-wear цуглуулгаасаа санаа авч, энгийн хэрнээ тансаг цуглуулга бүтээжээ. Мөн энэ улиралд торон нэхээстэй, богино даашинз дээрх салдаг бөмбөгөр хормой гэх нэгэн зугаатай загвар жижиг тренд болж, хэд хэдэн дизайнеруудын цуглуулгыг чимлээ. Ингээд хамгийн шилдэг дизайнеруудын даашинзуудыг өөрөө өмссөн мэтээр төсөөлөн, шимтэн сонирхоцгооё.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт