Кутюр загварын долоо хоног: Fendi, намар 2017
Саарал хослол ба дөрвөлжин хээтэй юбканууд кутюр байж болохыг Карл Лагерфельд баталлаа
Fendi ордны намар 2017 улирлын кутюр цуглуулгын талаар асуутал Карл Лагерфельд "энэ удаад үлгэр ба ид шидийн сэдвийг огтхон ч хөндөхийг хүссэнгүй" хэмээн хариуллаа. Тиймээс дизайнерын шинэ цуглуулга урьдынхтайгаа харьцуулбал илүү бодит амьдралд ойртсон болжээ. Саарал пальто, дөрвөлжин хээтэй дундаж урттай юбка, савхин цув, бэлхүүс тодотгосон хөнгөн даашинз мөн сургуулийн дүрэмт хувцсыг санагдуулам сарафан даашинз зэрэг нь үслэг оруулга ба дэгээ зүүгээр нэхсэн нарийн элементийн ачаар кутюр дүр төрхтэй болсон байлаа.
Үндсэн элементүүд: Хослол, цув, сарафан даашинз, дундаж урттай юбка, пальто
Үс засалт ба нүүр будалт: Байгалийн дүр төрх
Үндсэн өнгөнүүд: Цэнхэр, дарсны улаан, элсэн бор
Стилистик аргачлал: Улаан өнгийн өсгийтэй гутал, төрөл бүрийн бүтэцтэй материал хослуулах аргачлал
Аксесуар: Том ээмэг, цэцэг мэт харагдах гар цүнх
Бүтээлч санааны эх үүсвэр: Fendi ордны 1970-аад оны стиль
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт